Монгол Улсад жилдээ 6000 гаруй хавдар оношлогдож байна. Сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтийг аваад үзэхэд 5800 гаруй хавдар оношлогдсон байна. Өнгөрсөн оны байдлаар хорт хавдрын статистик мэдээллээс харахад 6000 гаруй хортой хавдар шинээр бүртгэгдсэн байна.Хавдрын 36-37 хувийг элэгний хавдар эзэлжээ. Дараа нь ходоодны хорт хавдар, гуравт уушгины хавдар, дөрөвт улаан хоолойн, тавд умайн хүзүүний хавдар гээд орж байна.Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, зонхилон тохиолдож байгаа дээрх хавдрууд маань нийт хавдрынхаа 70-78 хувийг эзэлж байна.Бүс нутгаар нь буюу аймгуудаар хавдрын өвчлөлийг аваад үзэхээр баруун таван аймаг буюу Увс, Баян-Өлгий аймагт улаан хоолой, ходоодны хавдрын өвчлөл өндөр байхад Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт элэгний хавдрын өвчлөл их байна.Харин зүүн бүсийн аймгуудад элэгний хавдрын өвчлөл өндөр хэвээрээ байна. Ялангуяа төвийн бүсийн аймгуудад умайн хүзүүний хавдрын өвчлөл өндөр байна.
О.ГэрэлОллоо.mn