Амьсгалын замын үрэвслийг оношлох аппликейшн зохион бүтээжээ

Австралийн Жон Кёртины их сургууль болон Квинслендийн их сургуулийн судлаачдын баг ханиалгах үеийн дуу чимээг автоматаар шинжилж, гэрийн нөхцөлд амьсгалын замын өвчнийг оношлох чадвартай технологи зохион бүтээжээ.  
 
Тэд ажлынхаа явцад хүүхдийн ханиалгын мэдээллийн санг бүрдүүлсэн бөгөөд амьсгалын замын төрөл бүрийн өвчний оноштойгоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 29 хоногтойгоос 12 нас хүртэлх 1437 хүүхдийн ханиалгах чимээг мэдээллийн сандаа оруулжээ.
 
Улмаар ханиалгын төрлүүдийг таних чадвартай алгоримт зохиосноор амьсгалын замын өвчнүүдийг танин, оношлох боломжтой болсон байна. Эрдэмтэд энэ технологио ухаалаг утасны апликейшн болгон туршсан бөгөөд туршилтын үр дүн 81-97%-тай гарчээ.  
 
Цаашлаад энэ багийнхан апликейшнээ боловсруулан насанд хүрэгчдийн амьсгалын замын өвчнийг оношлон илрүүлэх, өвчлөлийн үе шатыг тодорхойлох боломжтой болгохоор ажиллаж байгаа гэнэ.  
 
Г.Бямбасүрэн
скачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл