Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтний амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ,урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулах, дархлаажуулалтын талаарх мэдлэгийг сэргээх зорилгоор ХӨСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ,хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сургалт зохион байгууллаа.
Сургалтаар “Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, дэлхий дахинд, Монгол улсад, 2015, 2016 оны нэмэлт дархлаажуулалт, дархлал тогтоцын судалгааны үр дүн”,“Халууралт, тууралтат хам шинжийн тандалт, улаанбурхан өвчний тандалт хариу арга хэмжээний талаар”, “Улаанбурхан өвчний эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, бусад халууралт тууралтат халдвараас ялган оношлох”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой өвчлөл /улаанбурхан/ бүртгэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Энтеровирусийн халдварын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ”, “Гахайн хавдар өвчний эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ”, “Амьсгалын дутагдлын хэлбэрүүд ба яаралтай тусламж” гэх мэт сэдвүүдээр Нийслэлийн ЭМГ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд мэдээлэл өгөв.
Нийслэлийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний24.056тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 164.4 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2752 тохиолдол буюу 11.4хувиар, 10.000 хүн амд 32.3-аар буурсанүзүүлэлттэй байгаа ч амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдол өндөр хэвээр байна. 2019 он гарсаар менингококкт халдварын 4 тохиолдол бүртгэгдсэн ба хүүхдийн эндэгдэл 1 бүртгэгдлээ.
Манай улсад 2019 оны 03 дугаар сарын 11-ний байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд болон Говьсүмбэр аймагт тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, сургалт сурталчилгааг идэвхитэй зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагын эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг сэргээх сургалтыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.
О.Гэрэл
Оллоо.mn