ХДХВ/ДОХ-ын нийт 267 тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛ УЛСЫН УРИА: “ЯГ ОДОО ШИНЖИЛГЭЭНД…”

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас бэлгийн замаар дамжих халдварт өвчний үеэр харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, илрүүлэг шинжилгээний хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд ээлтэй орчин бүрдүүлье” аяныг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд зохион байгуулж билээ.
Тиймээс нийт ард иргэд, оюутан залуусыг харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвийн бэлгийн замаар дамжих халдварын кабинетад үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдахыг уриалж байна. 2018 оны эхний 11 сарын 15-ны байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 267 тохиолдол бүртгэгджээ.
Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл, ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага, харин бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийн дунд 9.2 хувь (ХДХВ, тэмбүүгийн тархалтын тандалт судалгаа 2017) байгаа нь манай улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд орж байгаа юм. 2018 онд шинээр 16 тохиолдол оношлогдсон байна. Нас баралтын нийт 42 тохиолдол байгаагаас энэ онд 1 тохиолдол нас баржээ.
Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 насны, 40 хувийг 25-34 насны хүн ам эзэлж байгаа юм. ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлоос эмэгтэйчүүд 18.4% (n=49), эрэгтэйчүүд 81% (n=216)-ийг эзэлж байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг орон нутгийн харьяаллаар авч үзэхэд хөдөө орон нутгийн харьяалалтай 20.6%, Улаанбаатар хотын харьяат 79.4% байна.

ХДХВ БОЛОН БЗДХ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ

ХДХВ-ийн халдварын тархалтыг 2020 он гэхэд хяналтандаа авч, цаашид ямар ч улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгохоор тавьсан 90-90-90 (2020 он гэхэд ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 90 хувийг оношилно, оношлогдсон хүмүүсийн 90 хувийг РВЭЭ-нд хамруулна, тэдний 90 хувьд ХДХВ-ийн ачааллыг дарангуйлна.) зорилтын хэрэгжилтийн байдал: ЮНАЙДС албан ёсоор мэдээлснээр Монгол улс нь ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 38.4 хувийг оношилсон байна.
Нийт бүртгэгдсэн тохиолдлоос ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 91.3% нь ретровирүсийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-нд хамрагдаж байна. РВЭЭ-нд хамрагдсан хүмүүсийн 90%-д ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан байна. Иймд манай орны хувьд ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдлын оношилгоонд анхаарах нь чухал байна.
Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй. Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ийн халдвартай хүн халдвараа бусдад тараадаг. Ø ХДХВ-ийн халдвар авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэх юм. Ø ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага юм.
Энд нэг анхаарах зүйл бий. Халдвар авснаас хойш 1-3 сарын хугацаанд шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илрэхгүй байж болох ба үүнийг “цонх үе“ гэдэг. Хэрэв та дээр дурьдсан халдвар авах эрсдэлд өртөж байсан бол “Цонх үе”-ийг тооцон давтан шинжилгээ өгч эрүүл гэдгээ заавал баталгаажуулаарай.
Мөн орон нутгийн засаг захиргааны нэгж, эрүүл мэндийн бус салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, уул уурхай үйлдвэр зэрэг ажлын байран дахь эрүүл мэндийн хөтөлбөрийг тухайн байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх нь БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХДХВ/ДОХ-ЫН ТАРХАЛТ ДЭЛХИЙ ДАХИНД

Дэлхийн тоо мэдээ (2017 он): 36.9 сая хүн (31.1-43.9) ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаагаас 35.1 (29.6-41.7) сая нь насанд хүрэгчид, 1.8 (1.3-2.4) сая нь <15 насны хүүхэд эзэлж байна. 1.8 сая хүн (1.4-2.4) шинээр ХДХВ-ийн халдвар авснаас 1.6 сая нь насанд хүрэгчид, 180.000 нь <15 насны хүүхэд эзэлж байна. 940.000 (670-1.3) хүн ДОХ-ын улмаас нас барсан ба 830.000 насанд хүрэгчид, 110.000 <15 насны хүүхэд эзэлж байна. 21.7 сая хүн Ретровирүсийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-тэй байна.
17.5 сая хүн вирүсийн ачаалал дарангуйлагдсан байна. Жилд 357 сая хүн шээс бэлгийн замын хламид, заг хүйтэн, тэмбүү, трихомониазын аль нэгээр нь өвчилдөг (хламид 131 сая, заг хүйтэн 78 сая, тэмбүү 6 сая, трихомониаз 142 сая). 90-90-90 зорилт дэлхий дахинд: 2017 оны байдлаар дэлхий дахинд ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 75%-ийг илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн 79%-ийг ретровирүсийн эсрэг эмчилгээнд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 81%-ийнх нь вирүсийн ачааллыг бууруулсан байна.
2017 онд хүрсэн ахиц дэвшил: Ø 2013 оны үзүүлэлттэй харьцуулахад шинэ халдварын тохиолдол 10% буурсан. 2013 оны үзүүлэлттэй харьцуулахад шинээр халдвар авсан хүүхдийн тоо 2017 оны байдлаар 18.1% буурсан.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
скачать dle 12.0

Vivian Regobert
Vivian Regobert 29 January 2019 19:16
Сайн уу Би vivian Regobert байна ХДХВ-ийн халдвартай хүмүүст энэ тайлбарыг бичлээ Dr Muli Jonathan Herbal эдгэрэх нь ХДХВ-ийн халдварыг эмчлэх баталгаатай 100% баталгаа юм. Тэрээр ямар ч өвчин эмчлэх боломжтой. Миний нөхөр бид хоёр 9 жилээс илүү хугацаанд ХДХВ-ийн халдвар авсан байна. Би өвчтэй байсан бөгөөд вирусны ачаалал> 225,000 хувь / мл байв Би Мули Жонатаныг онлайнаар хэрхэн олон хүнийг эдгээсэн, онлайнаар олон хүмүүст хэрхэн тусалсан талаар онлайнаар үзсэн Тиймээс би түүнтэй холбоо барьж, Миний нөхцөл байдлыг түүнд тайлбарлав Тэр миний ургамлын эмийг илгээнэ гэж амласан бөгөөд 4 өдөр би ургамлын анагаах ухааныг хүлээн авлаа Миний нөхөр бид хоёр ургамлын эмийг 10 өдөр хэрэглэж дараа нь дахин шалгалт хийв Одоо бид ХДХВ-ын эсрэг байна Манай гэр бүлд амар амгаланг сэргээхийн төлөө Др Мюллер Жонатан танд талархаж байна Би энэ гэрчлэлийг хуваалцаж байна. Учир нь би Мули Жонатанд би эдгэрснийхээ дараа гэрчлэх болно гэж амласан. Та Др. Мули Жонатаныг дараахь байдлаар хүрч болно: mulijonathanherbal@gmail.com Дуудлага / Whatsapp: +2349038544302 вэбсайт: https://sites.google.com/view/drmulijonathanherbalhome/home
  • Шинэ мэдээ
  • Их уншсан