АНУ-ын Дюкийн их сургуулийн явуулсан судалгаагаар хүний тэсвэр тэвчээрийн дээд хязгаарыг тогтоох гэж оролджээ.Эрдэмтэд ингэхдээ марафон гүйлт, Tour de France дугуйн уралдааны тамирчдын үзүүлэлтийг ашигласан байна. Ингээд эцэст нь дундаж хүн өдөрт дээд тал нь 4,000 калори илчлэг шатаах чадвартай гэж дүгнэжээ.
Энэ нь хүний тайван амарч байх үеийн бодисын солилцооны түвшнээс 2.5 дахин их хэмжээ гэсэн үг юм.
Хүн өдөрт 4,000 калориос илүү илчлэг шатааж чадах ч ийм өндөр ачааллыг урт хугацаанд тэвчиж чадахгүй гэж тогтоосон байна.
Тухайлбал нэг марафон гүйлтийг дуусгасан хүний бодисын солилцооны түвшин амарч байх үеийн түвшнээсээ 15.6 дахин өндөр байдаг. Tour de France уралдаанд оролцогчид 23 өдөр уралдахдаа өдөрт 4.9 дахин өндөр бодисын солилцоо явуулдаг.
Антарктидыг туулах 95 хоногийн аялалд оролцсон хүн өдөрт 3.5 дахин өндөр түвшинд бодисын солилцоо явуулж байжээ.
Сонирхолтой нь хөл хүнд эмэгтэй жирэмслэлтийн хугацаандаа асар их бодисын солилцоо явуулдаг. Оргил үедээ тайван байх үеийнхээс дээд тал нь 2.2 дахин өндөр бодисын солилцоог өдөрт явуулдаг нь хүний тэсвэрийн дээд хэмжээнд бараг хүрдэг гэсэн үг юм байна.
Гэхдээ энэ судалгаа нь зөвхөн бодисын солилцоо, хоол хүнс боловсруулах чадварыг үнэлсэн хэрэг юм. Хэрвээ 2.5 гэсэн хязгаараас хэтэрсэн өндөр түвшинд бодисын солилцоо явагдаж эхэлбэл хүн хүч чадлаа хоол хүнсээр буцааж нөхөж амжихгүй болно гэсэн үг ажээ.
Эх сурвалж: BBC