Хүүхэд нойр дутуу бол хэт таргалж зүрхний болон чихрийн шижин өвчин тусах эрсдэлтэй

Английн нэгэн судалгаанд үндэслэхэд хүүхэд нойр дутуу бол хэт таргалах боломж нь ихэд нэмэгддэг байна. Хүүхдийн хэт таргалах ба унтахын хоорондох уялдаа холбоог судлахын тулд Английн Велик их сургуулийн шинжлэх ухаантнууд өмнө нь 42 төрлийн туршилтын үр дүнг судлан шинжилжээ. Эдгээр туршилтад 75 мянган 18 наснаас дооших хүүхэд ба залуу багачууд хамрагдаж,  гурван жилийн цаг хугацаатайгаар мөрдөн дагаж сурвалжилсан байна.
Судлаачид асуултын хуудсанд хариурлах ба багаж төхөөрөмж ашиглан сурагчдын ажиллаж амрах дадал зуршил, эрүүл мэндийн байдал, мөн биеийн хүндийн заалт тоог тогтмол хугацаатайгаар шалгаж мэдсэн байна.
Судалгаанд харуулсанаар нойр дутуу хүүхдийн биеийн хүндийн нэмэгдэх харьцаа нь нас сацуу нойр сайтай хүүхдийнхээс өндөр байв. Нойр дутуу хүүхдийн биеийн хүнд хэвийн хэмжээнээс хэтрэх буюу таргалах боломж нь нойр сайтай хүүхдийнхээс дунджаар 58 хувиар өндөр байна. Бодитойгоор хэлбэл, 4 ~11 сар болж байгаа нялх хүүхэд 12 цаг унтаагүй бол хэт таргалах эрсдэл нь 40 хувиар нэмэгдэнэ. 3~5 настай хүүхдийн унтсан цаг нь 10 цаг хүрэхгүй үед хэт таргалах эрсдэл 57 хувиар нэмэгдэнэ. 6~13 настай хүүхдийн унтсан цаг нь 9 цаг хүрэхгүй үед хэт таргалах эрсдэл нь 123 хувиар нэмэгдэнэ. 14~17 настай хүүхдийн унтсан цаг нь 8 цаг хүрэхгүй үед хэт таргалах эрсдэл нь 30 хувиар нэмэгдэнэ гэж нотолсон байна.
Найруулагч:
Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:
www.mgyxw.com
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан