Улаанбурхан, улаанууд өвчний дархлаажуултад хамрагдахыг уриалав

Улаанбурхан, улаанууд өвчний дархлаажуулалтын 10 хоногийн аян “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор үргэлжилж байна.
Энэ хүрээнд 10-18 насны хүүхэд, залуучуудыг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлтээр дархлаажуулж буй юм.
Одоогоор нийслэлд хамрагдвал зохих 174551 хүүхдээс 160323 хүүхэд буюу 91.8 хувь нь хамрагджээ. Үлдэж буй хүүхдүүдийг хамруулахаар өрх, дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилчид ажиллаж байна.
 Байнгын цэг:Өрхийн эрүүл мэндийн төв
Түр цэг:Төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бага, дунд сургууль, халамжийн төв, их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж
Явуулын баг:Төмөр замын буудал, орон нутгийн тээврийн товчоо, хүнсний болон барааны зах, орон нутагт бүртгэлгүй хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид, орон гэргүй, хогийн цэг дээр амьдардаг, эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй, дүүргийн алсалсан хэсэг, эмнэлгийн хүүхдийн тасаг зэрэг газарт зохион байгуулж байна. 
Улаанбурхан, улаанууд өвчний нэмэлт дархлаажуулалт дуусахад 2 хоног үлдсэн тул амжиж хамрагдахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар уриаллаа.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан