Нялх хүүхдийг хэрхэн бор хоолонд оруулах вэ?


Хүүхдийг бор хоолонд зөв оруулах нь таны хүүхдийн хоолны дуршил, ходоодны өнгөр, биеийн эсэргүүцэл гэх мэт олон зүйлд нөлөөтэй.  Америкийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгээс гаргасан нийтлэлийг өөрийн туршлагатай хавсарган энэхүү мэдээллийг оруулж байна. Нэмэлт хоолыг 5-6 сартайгаас өгч эхлэх нь тохиромжтой боловч эхийн сүүндээ бүрэн цадаж байвал шаардлагагүй.
1. Хүүхдийн анхны хоол нь эхийн сүү болон тэжээл байдаг бөгөөд үүний дараа ходоодонд өнгөр хамгийн сайн тогтоох чадвартай хүнс бол цагаан будаа юм. Цагаан будааны төрөл бүрийн кашийг нэмэлтээр өгч болох бөгөөд хэрэв та залхуурахгүй бол гэртээ цагаан будааны шүүс, цагаан будааны зутанг хүүхдэдээ бэлдэж өгвөл ходоодны өнгөр маш сайн тогтох ба хэр баргийн хордлого, суулгалтад өртөхгүй, өртсөн ч бусад хүүхдүүдээс бага өвдөх болно. Будааны шүүсийг 2-3 халбагаар өгч дасган, 50гр хүртэл нэмэгдүүлэх бөгөөд хүүхдэд аюулгүй зөөлөн халбага, бэлтгэсэн байх хэрэгтэй шүү.
2. Будааны шүүс, зутанг 7 хоног өгч дасгасны дараа таны хүүхдийн тухайн сард идэж болох хүнсний ногоонуудаас сонгон нухаж өгч болно. Хамгийн анхны өгч болох тохиромжтой ногоо бол лууван. Түүнчлэн бусад ногооны талаар судлан 7, 7 хоногоор шинэ ногоонуудаа дарааллуулан өгөх хэрэгтэй. Ногоог дангаар нь болон будааны зутантай хольж өгч болно. Мөн 2-3 халбагаар 100 гр хүртэл өдөрт 1-2 таслан өгнө. Төрөл бүрийн амттай каш, жимс, нухашнаас өмнө ногооны төрлүүдийг хүүхдэд идүүлэн сургаснаар ногоо иддэг, дуршил сайтай байх болно.
3. Үүний дараа мөн тухайн сард өгч болох жимснүүдээс сонгон авж нухаж өгнө. Мөн 7,7 хоногоор бага багаар өгөх бөгөөд жимсийг болгоомжтой өгөх хэрэгтэй. Жишээ нь манай хүүхдэд лийр тийм ч сайн тохирдоггүй анх 2-3 халбагыг өгөхөд бөөлжиж байсан бөгөөд одооч лийр идэхээр өтгөн нь шингэрдэг. Хоолонд оруулах энэ үе, дэс дараалал таны хүүхдэд юу тохирох тохирохгүйг мэдэх хамгийн тохиромжтой үе юм.
4. Энэ дарааллаар 7.7 хоногоор шинэ орцуудыг туршсны дараа амттай каш, махны шөл, бантан болон бусад хоолнуудыг дараалан өгөх хэрэгтэй. Анхаарах: Зөгийн бал болон үхрийн сүүг 1 нас хүртэл өгөхгүй байх нь судалгаагаар нотлогдсон бөгөөд тус бүрдээ хүүхдэд 1 наснаас өмнө хэрэглэвэл сөрөг нөлөөтэй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан