Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт хүрээ нэмэгдсээр байна. Тиймээс 2-12 хүртэлх настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар буюу үнэгүй үзүүлэх шийдвэр эцэг эхчүүдийн дунд хүлээлт ихтэй байсан юм.
Тэгвэл, хүлээлт үүсгээд байсан тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн нэрс тодорч, шаардлагатай хүүхдүүдэд үйлчилгээгээ үзүүлээд эхэлжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, ""Эрүүл хүүхэд-Эрүүл шүд" Үндэсний хөтөлбөрийн албан ёсны нээлт ирэх долоо хоногт болж олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Улсын хэмжээнд төрийн өмчийн 31, хувийн хэвшлийн 199 шүдний эмнэлэг хүүхдийн шүд эмчилж зөвлөгөө өгч байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цахим бүртгэл хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 906 хүүхэд шүдээ эмчлүүлжээ. Тухайлбал , Смарт дент- 84, UB дент- 66, Танан цагаан -66, Баянсан дент-46, All дент-34 хүүхэд эмчилсэн байна. Үндэсний хөтөлбөрийн санхүүжилт цаашид нэмэгдэх учир эмнэлгүүд ч нэмэгдэх боломж бүрдэнэ" гэв.
"Эрүүл хүүхэд-Эрүүл шүд" Үндэсний хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу!!!
Т.Гэрэл