2-12 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧЛЭХ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын засгийн газраас 2-12 хүртэлх насны хүүхдийн шүдний өвчлөлийг эмчлэх, бууруулах зорилгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2018 онд батлаад байгаа билээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил дуусаж, 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгохоор тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн сонгон шалгаруулалт зарлажээ.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлэхийг зөвлөлөө.
Сонгон шалгаруулалтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан эхлүүлэх юм байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүүхдэд 60,000 хүртэлх төгрөгийн шүдний өвчний тусламж үйлчилгээ үзүүлэхээр төсөвлөжээ. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны 725 мянган хүүхдээ үзлэгт хамруулж, өвчлөлийн түвшинг нь тогтоогоод, эмчилгээ хийх аж.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөрЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн сайдын “Эрх шилжүүлэх тухай “ 2019 оны А/97 дугаар тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн зарласан 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгох ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, аймгийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд нь тухайн аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасагт дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалтад оролцох хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн бүрдүүлэх баримт бичиг:
  • Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт /Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 42/А/88 тушаалаар баталсан үнэ тарифыг зөвшөөрсөн талаар хүсэлтэд дурдсан байна/
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Шүдний өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Эмнэлгийн барилга байгууламжийн гадаад, дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг, фото зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, тайлбарын хамт
  • Эмнэлгийн бүтэц орон тоог баталсан шийдвэр
  • Тусламж үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/, мэргэжлийн диплом, үнэмлэхий хуулбар
  • Эрүүл Мэндийн Сайдын 2014 оны 187-р тушаалын “Дөрөвдүгээр” хавсралтын “Ажилтны эрүүл мэндийн хуудас”-аар эмнэлгийн ажилтан бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан талаарх баримт
  • Нэг удаагийн зориулалтаар хэрэглэх багаж хэрэгслийн нэршил, ханган нийлүүлэх гэрээний хуулбар, багаж хэрэгслийг устгах талаарх Эрүүл мэндийн сайдын 2014 оны 187-р тушаалын “Зургаадугаар” хавсралт, ”Наймдугаар” хавсралтын 3-ын 3.3, 3.4 дэх заалтыг тус тус үндэслэн тухайн эмнэлэг өөрийн үйл ажиллагаанд тохирсон зааварчилгааг боловсруулан баталгаажуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг талаарх нотлох баримт
  • Эрүүл мэндийн сайдын 2014 оны 187-р тушаалын “Хоёрдугаар” хавсралтын дагуу автоклавын ажиллагаанд чанарын биологийн тест, уурын тархалтын хяналтуудыг тогтмол хийдэг эсэхээ баримтжуулсан тухай баримт
  • Өрмийн төхөөрөмжид холбогдсон усны чанарын хяналтыг тогтмол хийлгэдэг эсэх, энэ талаарх 2018 оны ажлын тайлан, нотлох баримтын хамт
  • Эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны тайлангийн хуулбар /НД-7, НД-8 маягтаар/
  • Орлогын албан татварын 2018 оны жилийн эцсийн татварын тайлангийн хуулбар
  • Эрүүл мэндийн даатгалын цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт /интернетийн үйлчилгээний гэрээ, компьютер, болон бусад тоног төхөөрөмжийн жагсаалт/
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем /НӨАТУС/-д холбогдсоныг нотлох баримт
  • Ариутгалын гэрээний хуулбар болон тодорхойлолт
  • Хог хаягдлын гэрээний хуулбар болон тодорхойлолт
Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:Нийслэлд: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байр 603 тоот өрөө, Мэргэжилтэн Г.Энхбилэг, Н.Уранцэцэг, Б.Энх-АюушОрон нутагт: Тухайн аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасаг, Тасгийн дарга“Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 42/А/88 дугаар тушаал:
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан