Алим
Гэдэс гүйлгэх vед хальсыг нь арилгаагvй алимыг халуун усанд угаагаад үрүүлээр vрэн нухаш хийж идээрэй. Энэ нь гэдэсний өвчин үүсгэгч нян болон хортой бодисуудыг гадагшлуулж ходоодны ханыг ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг
Чавга
Өтгөн хатах vед( 3-аас дээш насны хүүхдэд) хүүхдийн наснаас шалтгаалж 2-3 ширхэг чавгыг буцалсан усанд дэвтээж хонуулаад өглөөний ундны өмнө өгөөрэй. Хүүхэд чавгыг удаан зажилж идэж байгаа эсэхэд анхаарах хэрэгтэй
Нохойн хошуу
Салхинд цохиулж, ханиад хүрэх үед биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. 250 грамм ус тутамд цайны дөрвөн халбага нохойн хошууны орц бодож 10 минут буцалгана. Дараа нь цайны шүүлтүүрээр шүүгээд хүүхэддээ өдөрт хоёр удаа хагас буюу бүтэн аягыг уулгана. Нохойн хошуу С амин дэмээр баялаг. Харин хэмжээг нь хэтрүүлбэл бага зэрэг гүйлгэж мэднэ
Зөгийн бал
Нэгээс дээш насны хүүхдэд цайны 1-2 хоолны халбага зөгийн балыг дөрөвний нэг литр бүлээн усанд хийж сайн хутгаад тэр дор нь уулгана. Халуун сүүнд хийж болохгvй . Учир нь 40-өөс дээш хэмд зөгийн балны бактерийн эсрэг үйлчилгээ үгүй болдог. Уусны дараа шүдээ угаах хэрэгтэй
Давс
Хамар битүүрэх үед дусаалга болгон ашиглаж болно. Нярай болон бага насны хүүхдэд 0.9 хувийн давсны уусмал хамгийн тохиромжтой. Yүнийг бэлтгэхийн тулд 9 грамм хоолны давсыг нэг литр буцалгасан усанд уусгана. Уусмалаа 2 өдөрт нэг удаа шинээр бэлтгээрэй.
Нимбэг
Даарч хөрсөн үед амин дэм өгдөг. Мөн гэдэс дүүрэх ба өвдөх үед хэрэглэнэ. Шинэхэн шахсан нимбэгэний шүүсийг усаар шингэлээд бага зэрэг зөгийн балаар амтална. Бас бага зэрэг чихэрлэг, бүлээн нимбэгэний ундаагаар 2-3 цаг тутамд нэг удаа хоолойгоо зайлж болно.
Лууван
Шулуун гэдэсний цагаан хорхойны шинж тэмдгийг илрүүлдэг. Хүүхэддээ хоёроос гурван хоногийн турш түүхий лууванг үрж шүүсийг уулгах буюу жижигхэн хэрчиж идүүлнэ. Лууванд агуулагддаг эфирийн тос нь нянгийн эсрэг үйлчилдэг. Шинэхэн шахсан луувангийн шүүсийг тэр дор нь уух хэрэгтэй. Ихээр ууснаас А витамины илүүдэл болно гэж болгоомжлох хэрэггvй. Хүүхдийн арьс шар туяатай болоход ч санаа зовсны хэрэггүй.