Эм уухгүйгээр ханиадыг эмчлэх арга


Хүний дархлалын системийг сулруулж байдаг ханиадыг гэрийн нөхцөлд хурдан, үр дүнтэй эмчлэх аргуудыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Зарим эм, бэлдмэлүүд ханиадыг тухайн үед нь дарах боловч бүрэн эмчилдэггүй бөгөөд дахин тухайн вирусээр халдварлах магадлал өндөр байдаг. Харин эмийн бус байгалийн гаралтай бэлдмэлүүд нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг улам нэмэгдүүлдэг.
Сармистай сүүгээр ханиад дарах арга:
Нэг аяга буцалсан сүүнд зөгийн бал, 3-5 хумс сармис жижиглэн хийгээд унтахын өмнө халуунаар ууж, хөлрөн хөнжилдөө орвол ханиалгыг маш сайн дардаг.
Үхрийн нүдний навчаар ханиад дарах арга:
Үхрийн нүдний нэг хоолны халбага хуурай навчин дээр аяга буцалсан халуун ус хийж дөрвөн цаг дарж хандална. Хандалсан шүүсийг өдөрт 4-5 удаа 125 мл-аар ууна.
Нимбэгийн хальс сармисаар ханиад дарах арга:
Хоёр ширхэг сармисыг хальстай нь үрүүлээр үрнэ. Мөн 10 хумс сармис нухаж, нимбэгтэй хольж хутган, нэг литр буцалсан бүлээн усанд хийж таглана. Уг шингэнээ хөргөгчинд хонуулаад өглөө нь өлөн элгэн дээрээ, орой унтахын өмнө тус бүр нэг хоолны халбагыг ууна. Ханиалгахаа больсон ч зогсоохгүйгээр бэлдсэн уусмалаа дуустал уувал таны бие дэх ханиадын нянг устгана.
Зөгийн балаар ханиад дарах арга:
Нэг цайны халбага зөгийн балыг 2.5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт 4 удаа, хамрын нүхэнд тав таван дуслаар дусааж хэрэглэнэ. Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг дусааж хэрэглэнэ. Нярай хүүхдэд нэг цайны халбага зөгийн балыг хоёр цайны халбага хоёр цайны халбага бүлээн усанд уусгана. Бэлдсэн шингэнээ хөвөнд шингээн, хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчиж цэвэрлэх нь зохимжтой.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан