Вьетнамд сүрьеэ өвчний улмаас олон мянган хүн нас барж байна

Вьетнамд жил тутам 124 мянган хүн сүрьеэгээр өвчилж, 12 мянга орчим хүн нас бардаг тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд даваа гарагт мэдээлэв.
“Вьетнам улс нь сүрьеэгийн өвчлөлийн түвшин хамгийн өндөр 30 орны тоонд багтдаг ба сүрьеэгээр өвчлөгсдийн тоогоор 16-дугаарт, антибиотикт тэсвэртэй болсон өвчтнүүдийн тоогоор 13 дугаарт жагсдаг” гэж “Vietnam News” сонин тус улсын уушгины эмнэлгийн дарга Нгуен Вьет Нунгийн мэдээлснийг иш татан уламжилжээ.
Н.Нунгийн хэлснээр, сүрьеэгээр өвчлөгсдийн 70 орчим хувийг ажиллах насны хүн ам эзэлж байгаа нь тухайн өвчтөний гэр бүлд төдийгүй улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөхөд хүргэж болзошгүй ажээ.
Гэсэн хэдий ч сүрьеэг илрүүлэх, эмчлэх техник технологийг сайжруулж буйтай холбоотойгоор уг өвчний тархалт буурах хандлага ажиглагдах болжээ. Вьетнам улс 2030 он гэхэд сүрьеэ өвчнөөс бүрэн ангижирна хэмээн зорьж байна. 
Эх сурвалж: www.TODAY.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан