Эрүүл мэндийн даатгал төлөгчдийн хураамж жилд 38400 болж нэмэгдэв

Иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувийг эрүүл мэндийн даатгалд төлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320 мянган төгрөг болгож шинэчлэгдсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын хураамж сарын 3200, жилийн 38400 төгрөг болж өөрчлөгджээ.
Өнгөрсөн жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын жилийн хураамж 28800 төгрөг байв. Ажил хийдэг иргэд цалингийнхаа 4 хувийг эрүүл мэндийн даатгалд төлдөг бөгөөд цалингийн 2 хувийг хувь хүн, 2 хувийг байгууллага төлдөг зохицуулалттай.
0-092147-1412549768 Эрүүл мэндийн даатгалыг хувиараа төлөгчдийн хураамж жилд 38400 төгрөг болж нэмэгдэв

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан