Cувилагчдын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдэв


Монгол Улсын Засгийн газраас Төрийн албан хаагчдын цалинг энэ сарын 01-нээс 8 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг нуруундаа үүрдэг сувилагч нарын цалин 127-183 мянган төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдэж буй. Энэхүү нэмэгдэл санхүүжилтийг хэрхэн зохион байгуулсан талаар ЭМЯ-ны Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга Д.Нарантуяагаас тодрууллаа.
Тэрээр, “Эрүүл мэндийн салбарын харьяа байгууллагуудын 20 мянган ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд нийт 9 тэрбум төгрөг шаардлагатай. Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн 263 дугаар тогтоолоор сувилагч нарын цалинг ТҮЭМ-2 гэсэн ангиллаас ТҮЭМ-4 зэрэглэлд шилжүүлэх, цалинг 8 хувиар нэмэх шийдвэр гарсан. Тиймээс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны дотор бүх байгууллагад цалин нэмэх тооцооллын хамт хүргүүлж, энэ онд эрүүл мэндийн салбар 9 тэрбум төгрөгөөр өр төлбөргүй ажиллах бүрэн боломжтой болж байна” гэв.
ЭМЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран ирэх онд эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын цалингийн сүлжээг шинэчлэхээр ажилласан байна. Цалингийн сүлжээний шинэчлэл ажлын байрны үнэлгээнд суурилан хийгдэж байгаа. Тухайлбал, эмч нар ТҮЭМ-4 болон ТҮЭМ-5 зэрэглэлийн дагуу цалинждаг бол шинэчлэлийн үр дүнд 2-3 зэрэглэл ахиулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай зөвшилцөөд байгаа аж.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан