Европын эрдэмтэд хөгширсөн хулганын мэдрэлийн судлууд дахь үүдэл эсийг залуужуулснаар тархины нейроныг сэргээх туршилт амжилттай хийжээ. Cell сэтгүүлд ийм төрлийн анхны туршилтын үр дүнг танилцуулсан байна. Люксембургийн их сургуулийн судлаач Антонио дель Соль “Бид sFRP5 эсийг хаахад үүдэл эсүүдэд ямар нэг хэлбэрийн залуужилт ажиглагдсан. Ингэснээр хөгшин хулганын тархин дахь идэвхтэй ба унтаа эсүүдийн харьцаа залуу хулганынхтай адил болсон. Энэ нь биднийг нейроныг сэргээх эм бүтээхэд ойртууллаа” хэмээн ярив.
1960-аад онд сүүн тэжээлтэнд шинэ нейрон үүсдэггүй гэж үздэг байсан 30 жилийн дараа Петер Эрикксон тэргүүтэй эрдэмтэд хүний тархинд шинэ эсүүд үүсдэгийг тогтоосон юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Цюрихийн хулганын тархины эсийг тэмдэглэж, хөгжлийг ажигласнаар дээрх нотолгоог баталсан юм. Дель Солийн багийнхан хөгширч буй эсүүдийг компьютерын алгоритмээр ажигласны үр дүнд үүдэл эсийг залуужуулах арга олсон байна.
Тэрбээр “Үүдэл эсүүд нь дохионы молекулууд, эсийн гаднах бүрдэл гэх мэт биетүүдтэй харилцан үйлчилж оршдог. Тэдний харилцан үйлчлэлийг загварчлахад маш түвэгтэй. Иймээс бид эсэд орчин хэрхэн нөлөөлдгийг тогтоохыг оролдохын оронд тухайн орчинд эс өөрөө ямар байдалд ордог талаар бодож эхэлсэн” хэмээн өгүүлэв. Энэ үзэл санаанд тулгуурлан эрдэмтэд sFRP5 эсийг хаах арга сэдсэн нь зохих үр дүнд хүрсэн байна.
"Засгийн газрын мэдээ" сонин