Сэтгэлгээний ДОХ

Сэтгэлийн дархлал олдмол хомсдол гэдэг
Шинэ өвчний тухай яагаад хэн ч ярихгүй байна
Сэтгэлгээний дархлал таримал хомсдлын
Шинж тэмдэг илэрсэн хүмүүс дэндүү их олширсон байна
Хүмүүсийн дотоод тэр цэцэрлэгт
Хүн чанар гэдэг гоёмсог цэцэг ургахаа болиод удаж байна
Хөгийн аминч үзлийн хог шарилжинд баригдаад
Хөөрхий бүгд түүнээсээ харшил тусан зовцгоож байна
Үгийн цэцэрлэгчид ажил хаялт зарласнаас болоод
Үлгэр ярьдаг дүнэгэр өвгөд алга болсон байна
Хэлбэр хөөцөлдсөн хэнээрхэлд хүмүүсийн бодол будангуйраад
Хүний мөсийн олдмол хомсдолд дарлуулж байна
Оюун сэтгэлгээндээ хамгаалалт углахгүй бол
Ондоошиж чадахгүй бултаараа хордож үхээд дуусах нь байна
Аминч сэтгэлийн энэ өвчнийг анагаах арга олсон хүнд
Алтаар хөшөө босгоод өмнө нь сөгдөхөд бэлэн байна
Галзуучуудад зориулсан өвчтэй энэ шүлэг
Галзуу бөгөөд гашуун байхаас өөр арга байхгүй байна
Ишцогийн Буянжаргал 2017-12-01
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан