2019 он гарсаар менингит өвчний тохиолдлууд Улаанбаатар хот, Завхан, Увс, Өвөрхангай аймгуудад бүртгэгдээд байгаа билээ. Энэ халдварт өвчнөөр бүх насныхан өвчлөх магадлалтай ч 1-8 насны хүүхдүүд голчлон өвчилж байна.Ялангуяа 2-4 сар буюу хаврын улиралд менингитийн өвчлөл өндөр байдаг тул МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсээс аймгуудын МХГ-т БСУГ, ЭМГ-тай хамтран сургууль, цэцэрлэгээр болон олон нийтэд зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч ажиллах чиглэл өгөөд байна.
Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд:
Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд:
● Энэ өвчин агаар дуслаар дамждаг тул хүүхдүүдийг аль болох олон нийтийн газраар явуулахгүй байх. Хүүхдэд заавал малгай, ороолтыг нь өмсүүлэн, дулаан хувцаслаж цэвэр агаарт тогтмол гаргаж байх;
● Дараах аргуудаас сонгон эцэг эхчүүд өөрсдөө болон хүүхдийнхээ хоолойг зайлах; -500 гр халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийгээд 5 минутын дараа -2 хувийн содын уусмал /100 мл бүлээн ус + 2 гр сод хийж/-аар 1 минут болгоод -5 хувийн давсны уусмал /100 мл ус+ 5 гр хоолны давс, жамц давсны аль нэгийг хийж/ -аар
-Мөн нимбэгний уусмал, царвангаар тус тус зайлах;
● Хоолойгоо зайлж чадахгүй бага насны хүүхдэд өглөө оройд чихэрлэг багатай зөгийн балыг халбаганд хийн долоолгох;
● Дархлааг нь сайжруулахын тулд халуун сүү, аарц, шим тэжээлтэй хоол хүнс, витаминлаг А, С амин дэмийг өргөн хэрэглэх;
● Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг бүрэн эмчлүүлэх;
● Өрөөнд байнга цэвэр агаар оруулж, өдөрт 3-4 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх.