Амны хөндий, хоолойг зайлах арга:
- Хоолны давсны уусмал, содын уусмал, царвангийн уусмал, сармисны уусмал, нимбэгний уусмалуудын аль нэгээр өдөрт 2-3 удаа амны хөндий хоолойг зайлна
- Уусмалыг амандаа балгаад толгойгоо гэдийлгэж, хамраар амьсгалаа гаргахдаа хоолойгоо хүчтэй хоржигнуулан зайлна
- Нэг удаа зайлахдаа үйлдлийг 5-10 удаа давтана.
- Нэг уусмалаар 7 хоног зайлаад уусмалаа сольж зайлна.
- Мөн нар, ус агаараар биеэ чийрэгжүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх хэрэгтэй. Аль ч улиралд цагаан идээг түлхүү хэрэглэх нь чухал.
- Цаг агаарт тохируулан хувцаслаж, ажил амралтаа зөв зохицуулах нь эрүүл мэндэд тустай.
- Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх.
- Дулаан хувцаслах
- Сармисийг хоолондоо угааж цэвэрлэн чанахгүйгээр хэрэглэх.
- Витаминаар баялаг аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу, нимбэгийг хоол хүнсэндээ долоо хоногт 3-4 удаа хэрэглэх.
- Халуун сүү, аарц тогтмол хэрэглэх зэрэг эрүүл ахуйн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж, амьсгалын замын эмгэгээс урьдчилан сэргийлээрэй.