Хий ханиалгыг эдгээх арга

Ханиалгах нь амьсгалын замыг чөлөөлөх өөрөөр хэлбэл амьсгалын замаас тоос, гадны биет, гуурсан хоолойн өөрийнх нь шүүрэл зэргийг гаргахад чиглэсэн хамгаалах урвал буюу рефрекс юм. Харин  ханиалгах шалтгаан олон байдаг.
Үнэр болон ургамлын тоосонцорт өгөх харшлын ханиалгалт, амьсгалын замын цочмог халдварын үед үрэвсэл хаана үүссэнээс шалтгаалан ханиалгах нь элбэг байдаг. Гэхдээ хуурай хий ханиалга нь удаан хугацаанд үргэлжлэх, хоолой сэрвэгнэх, хүчидсэн, цэргүй шинж тэмдэгтэй улиралын шалтгаантай сэдэрдэг.
Хэрхэн сэргийлэх вэ?
Таньд болон таны хүүхдэд ханиалгах шинж тэмдэг илэрвэл юуны өмнө та дур мэдэн эмчийн зааваргүй эм хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ялангуяа хий ханиалганд та хамгийн түрүүнд эм хэрэглэхээс өмнө дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.
  • Цаг улиралдаа тохируулан хооллох
  • Ажил амралтаа зохицуулах, хангалттай унтаж амрах
  • Гараа байнга угаах, ханиаж найтаахдаа нэг удаагийн цаасан алчуураар амаа таглах
  • Өрөө тасалгаагаа агааржуулах, гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийх
Уушигны үйл ажиллагааг дэмжих, дархлаа сайжруулах, хий ханиалга болон ханиадны эсрэг үйлчилгээтэй идээ ундааны зүйлс:

Хийг дарах  тослог чанартай идээ ундааг тохируулан хэрэглэх. Үүнд: Хар будаа, хар шош, самар, задь, лиш зэрэг нь хийг дарж хоолой залгиурын сэрвэгнэсэн хий ханиалгыг дарна.
Цагаан гаа нь хий ханиалгыг маш сайн дардаг, цусны хийн үйл ажиллагааг сайжруулах, үрэвслийн эсрэг, ядаргаа тайлж, ханиаднаас урьдчилан сэргийлнэ.
Бүйлсний жимс нь ханиалга дарах ялангуяа харшилын гаралтай хий ханиалга дарах, цэр ховхлох, уушгийг төлжүүлэх үйлдэлтэй.
Бууцайн үр нь уушигны үйл ажиллагааг дэмжих мөн цус төлжүүлэх үйлдэлтэй.
Хөц будаа нь шимжүүлэх, уушигны халууныг дарж уушигыг дэмжиж үйл ажиллааг сайжруулна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан