Би сахарын өвчнөө мэдэхгүй жаахан хүндрүүлчихсэн явж байгаа саяхан л мэдлээ. Хэвийн бус таргалалт явагдаж, нүдний хараа муудан, гар хуруун дахь шарх эдгэхгүй удаж, ам хатаж, их зүйл ууж, тэр хирээр шээс байн байн хүрдэг, хөл өвдөгнөөс доош шагайгаараа хүчтэй өвдөн, дэлүү нойр булчирхай өвддөг зэрэг шинж тэмдгүүд илэрсэн юм. Сахарын хүндрэл маань хөлөнд, мөн нүдэндээ нөлөөлж байгаа нь илт мэдэгдсэн. Заримдаа хөл маань өөрийн мэдэлгүй бадайрч мэдээгүй болдог байлаа. Энэ үед хүчтэй өвчин намдаах эм ууж тосолж, барих гээд олон арга хэрэглэнэ.
Заримдаа энэ өвдөлт намайг хөлгүй болно, удалгүй хараагүй болно гэх айдастай нүүр тулуулдаг байсан юм. Гэхдээ би одоо эрүүл болсон. Ер дөө сонгины хальсыг хандалж, уусаар байгаад сахарын өвчний эсрэг эм, тарианд мөнгө заралгүйгээр эрүүл саруул болчихоод өнөөх айдсаа даван туулчихаад явж байна.
Бид дэндүү хайнга, бас хайхрамжгүй. Сахартай болчихсоноо мэдсэн мөртлөө л өвдөж, зовоох хүртэл нь тоохгүй л явцгаадаг. Харин миний хувьд өвдөлт мэдрэгдэж эхлэх үеэс л элдвийн эмчилгээний аргуудыг туршиж, уншиж, судалсан бөгөөд сонгино л хамгийн шилдэг арга байна гэж ойлгочихоод сууж байна.
Манай гэр бүл хүнсэндээ Монгол сонгино хэрэглэдэг. Ингээд л сонгиныхоо хальсыг тусгай саванд аваад шилэн сав руу хийж буцлам халуун ус дээрээс нь хийн хандлаад ууна даа. Сайн хандлагдмагц гоё шаргал өнгөтэй болно. Миний хувьд хөрсөн хойно нь өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга, орой унтахдаа бас нэг аягыг уудаг.
Анх мэдэлгүй хүссэн үедээ уугаад байдаг байсан. Гэвч зүрх дэлсэж, уур хүрээд хачин мэдрэмж төрсөн л дөө. Тэгсэн сонгины хальс цус цэвэрлэж, судас тэлдэг сайн үйлчилгээтэй бөгөөд тун ихэдснээр үүдэлтэй сөрөг нөлөө үзүүлсэн байгаа юм. Тиймээс л эмчилгээний журмын дагуу өглөө, орой нэг нэг аяга уудаг болсон. Оросын эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг сайт дээр энэ тухай бичсэн байсан. Хандыг уух үе буюу эхний арав хоног их гүйлгэсэн. Их эвгүй үнэртэй. Ёстой л миний дотор ялзарчихсан мэт л эвгүй мэдрэмж төрж байв. Гүйлгэхээ болих үед миний биед таатай, эерэг мэдрэмжүүд төрж, хөнгөрч эхэлсэн.
Одоо байнга л сонгинихоо хальсыг хандалж тавьчихаад өглөө, оройдоо уусаар л байгаа. Сахарын өвчин холын холд одсон. /хэ хэ хэ/
Сонгины хальсаар хийсэн ханд ганц сахар гэлтгүй зүрх судасны өвчинд тустай санагдсан. Эхэн үедээ хоолны дэглэм яс барьдаг байсан. Бор гурилан бүтээгдэхүүн хэрэглэж, өөх тосыг мартаж, байцаа, юуцай зэргийг хэрэглээд л… Гэхдээ одоо бол хоолны дэглэмийг хаяж, хүссэн бүхнээ идэж байгаа. Мөн сонгины хальсаа хандаж уусаар л байна.
Ханд уухаас өмнө миний сахар 28 байсан. Одоо 5-6 гэсэн үзүүлэлттэй. Хамгийн гол нь эм тарианд мөнгө зарлагадсангүй. Өдөр тутам л гэртээ хэрэглэж байсан сонгиноо хальслаад л хандлаж уусаар байгаад л ийм үр дүнд хүрлээ. Миний хэрэглэсэн энэ аргаар сахарын өвчнөө дарах гээд үзээрэй. Та бүхэнд амжилт хүсье.