Алжааж ядарсан үедээ, ам цангаж даарсан үедээ бид аяга халуун цайг эрхгүй үгүйлдэг шүү дээ. Цайны ач тус зөвхөн алжаал тайлах, амны цангаа тайлах зэргээр хязгаарлагдахгүй, асуудал тулгарсан үедээ ч та аяга цай найруулаад үзэхийг зөвлөж байна.
Ирландын зохиолч Сэлли Рүнигийн “Найзуудын яриа” номонд хүмүүс өвдсөн, нервтсэн, уйдсан үедээ цай бэлддэг тухай гардаг. Ажлын стресс ядаргаагаа тайлахад ч аяга цай тустай байдаг. Хэн нэгэн таныг халуун цайгаар дайлахад бүхэл өдрийг гэрэлтүүлэх чадалтай байна.
Эрдэмтэд аяга халуун уух юмны ач тусыг судалжээ. 2008 онд Йелийн их сургуулийн сэтгэлзүйчдийн хийсэн судалгаанд хүйтэн уух юмнаас илүү халуун уух юм өгөөмөр, халамжтай сэтгэгдэл төрүүлдэг байна. Магадгүй энэ нь хүүхэд насны халуун дулаан сэтгэл, аюулгүй тухтай байдлын дурсамжаас үүдэлтэй ажээ.
Нөгөө талаар цай бол урлаг, ёс заншил, дипломат арга хэрэглэгдэхүүн болон өргөжсөн гайхамшигтай зүйл юм. Аливаа чухал уулзалт, шийдвэр гаргахын өмнө аяга цай уухад асуудал эергээр эргэдэг байна.
Сошиал ажил эрхлэгч Мелоди Вайлдин “хэт их ачааллаж, ядарсан мэдрэмж төрвөл зүгээр л жаахан амсхийгээд аяга цай ууж хачиртай талх идэж, найзуудтайгаа чатлаад үзээрэй амьдрал илүү өнгөтэй харагдана” хэмээн зөвлөжээ. Мэргэжлийн судлаачид цай ууснаар хүн илүү цэцэн, зорчигтой, эрч хүчтэй мэдрэмж авдаг гэжээ.
Амьдралд тань асуудал бэрхшээл тулгарвал айж, зугтаж, залхахын оронд аяга халуун цай ууж амсхийгээд үзээрэй.
Эх сурвалж: www.qz.com