СЭРЭМЖЛҮҮЛЭГ!

Ундаа жүүс, торт кекс чипс хортой гэдгийг бодит баримтаар нотлоё. Ээж аавын яриа, болсон явдал өгүүллээ.
* Ээжийн яриа. 14 настай хүү ундаа уугаад, орой нь гэдэс өвдөхөд хордлого гээд тоогоогүй, гэдэсний эм өгөөд нэг хоносон. Өвчин намдаах эм, гэдэсний эмэнд өвчин дарагдахгүй, хүүхдийн гэдэс улам ихээр базлаж өвдөхөд нь эмч дуудтал олгой дотороо хагарсан байсан тул хагалгаанд яаралтай орсон боловч баас ялгадас хэвлийд тархаж бохирдсоны улмаас 4 удаа дахин дахин хагалгаанд орсон. Дараа нь маш удаан хугацаанд хэвтэж, хичээл сургууль нь тасарч.алтан гартай эмч нарынхаа ачаар амьд үлдсэн. Олон удаа хагалгаа хийлгэсэн хүүхдийн бие эдгэрсэн хэдий ч олон оёдол, эрүүл мэндийг тодорхой хувиар бууруулжээ.
* Эмээгийн яриа. 4 настай хүүгийн төрсөн өдрөөр аав ээж эмээ өвөө нь торт авч өгөв. Тортоо идээд орой нь хоолны хордлогоор эрчимт эмчилгээнд орж гэдэс нь дүүрэнгэтэж түгжрэл болсон. Хагалгаанд орж хүүгийн минь амь аврагдсан. 2 жилийн дараа дахиад төрсөн өдөр. ” Хүүхэд бүхэн амттан идэж байхад” гэж өрөвдөөд торт аваад сайхан л баярлацгаав. Гэтэл маргааш нь хүүхдийн гэдэс дахин түгжирч бас л хагалгаанд оров. Хүү одоо өсөж томоо эр болсон хэдий ч хэвлийгээрээ дүүрэн оёдолтой, дотор эрхтэний наалдацтай тул найзтай болох хүсэлгүй гэдэг гэнэ.
*Ээжийн яриа. Охиндоо чипс идүүлээд алдах шахсан. Чипс идсэний дараа бөөлжиж гүйлгээд амьгүй мэт байдалд орж дусал эмчилгээ хийлгэсний ачаар, ачит эмч нарын буянаар амьд үлдсэн. Одоо дахиж хэзээ ч чипс ундаа үйлдвэрийн хүнс авч өгөхгүй, голдоо ортол ойлгосон гэв.
*Ээжийн харамсал. Дунд сургуулиа төгсөх хүү минь ундаанаас хордсоныг мэдэхгүй өвчин намдаах эм уулгаж гэрээр аргалах гэж байж хүндрүүлээд эмнэлэгт очоод хүүгээ алдсан. Хүүдээ ундаа авч өгсөнөө санахаар амьд явах ч хүсэл ч алга гээд уйлж байв.
Энэ мэт хоолны хордлогоор хүүхдээ алдсан, ундаа жүүс, торт кекс, чипс жимс, төмөр лаазтай хүнсний хордлогоор хүүхдээ хүнд байдалд хүргэж эндүүлэх шахан эрчимт эмчилгээ, эмчийн эмчилгээний хүчээр амьд үлдсэн баримт хэдэн зуун мянгаар тоологдоно.
Манай эмч нар алив өвчний хүндрэл, эрсдэл бодит баримт жишээ олныг ярьж сануулж, анхааруулж мэдүүлж байгаарай.
Хүүхдээ хорлуулах хүнснээс хол байлгаарай.
Хүний их эмч Самбуугийн Энхтайван.
2018 оны 12 сарын 24-ны өдөр.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан