Монголд хорт хавдрын 70 хувь нь хожуу үедээ оношлогдож байна

Монголд хорт хавдрын 70 хувь нь хожуу үедээ оношлогдож байна

 

Хавдрын улмаас эцэг эх, эмээ өвөө, хань ижлээ алдаагүй хүн бидний дунд цөөн. Жил бүр хоёр сумын дайтай /4000/ иргэнээ энэ өвчний улмаас алдаж байгаад эмч нар халаглаж сууна. Хавдар судлалын үндэсний төв хар зах шиг болж,  хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байна.  Нэг үеэ бодвол хорт хавдар үхлийн аюулаас хол эдгэдэг өвчин болсон ч  монголчуудын хувьд аюулын харанга дэлдсээр нас баралтаараа дэлхийд тэргүүлэх болов. 

Хавдар судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээлэлд өнгөрсөн 2023 онд 7244 хүн хорт хавдраар өвчилж, 4556 хүн энэ өвчнөөс болж нас баржээ. Тэдний 60-70 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон нь даан ч эмгэнэлтэй. Гэтэл гуравдагч хөрш гэгдэх Японд хүн амынх нь 70-80 хувь нь эрт үедээ оношлуулдаг аж.  Тэгвэл дэлхийн топ эмнэлгүүдэд ашиглаж буй өндөр технологийн тусламжтайгаар НУРА төв монголчуудын дунд зонхилон тохиолддог хорт хавдрын илрүүлэг шинжилгээг хийж байгаа юм. Тус төвийн эрт илрүүлэгт хамрагдсан 4000 гаруй үйлчлүүлэгчээс хорт хавдрын 280 гаруй сэжигтэй тохиолдол илэрсэн байдаг. Энэ төвийг зорих иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж таван сарын хугацаанд 6000 гаруй иргэн хандсан болохыг NTV телевиз мэдээлэв. 

"NURA" төв нь хиймэл оюун хухаанд сурилсан тоног төхөөрөмжөөр эрт илрүүлгийн шинжилгээг хийж амьдралын хэв маягаас тохиолдох 10 гаруй төрлийн өвчин, зонхилон тохиолдох хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг хийж байгаа юм. 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан