Боловсролын сайд П.Наранбаяр "Төрөлжсөн ахлах сургуулиудыг бий болгохоор ажиллаж байгаа тул дээрх саналууд чухал болохыг хэлээд "Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөж, шийдэх ёстой тул уялдаатай ажиллана. Эрүүл мэндийн салбар хариуцлага өндөртэй тул бүх эмнэлэгт сайн дурын ажилтан ажиллуулах боломжгүй. Тиймээс аль эмнэлгүүдэд ажиллах боломжтойг судлан, танилцуулах хэрэгтэй. Бас багшлах боловсон хүчний нөөцийн талаар мэдээлэл өгөх шаардлагатай. Туслах сувилагч, асрагчийн өнөөгийн статистик мэдээллийг боловсруулж гаргах хэрэгтэй. Мөн туслах сувилагчийн хөтөлбөрийг анагаах ухааны сургуулиудад бий болгохдоо төрийн, хувийн их сургуулиудад тэгш нэвтрүүлэх ёстой. Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцах боломжийг судална" гэсэн байна.