УГТЭ-ийн удирдлагууд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга нартай уулзлаа

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслийн 17∙1630 тоот гэрээнд тусгагдсаны дагуу Эмнэлгийн тусламж, үйчилгээний бүхий л шатлалд зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан, бэхжүүлэх зорилгоор нийслэл орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн Зүрх судасны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах,  21 аймаг болон Зүрх судасны үндэсний төвийн хамтын ажиллагааны уялдаа холбоог улам бэхжүүлж, оношилгоо эмчилгээ урьдчилан сэргийлэх  чадавхийг нэмэгдүүлэх зорилтод үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилладаг билээ.
Энэ удаагийн ажлын уулзалтаар тус эмнэлгийн Зүрх судасны үндэсний төв болон аймаг, орон нутгийн хамтын ажиллагааны уялдаа холбоог улам бэхжүүлэх,   орон нутгийн хэмжээнд зүрх судасны оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тусламжийг чадавхийг сайжруулах, орон нутгийн зүрх судасны эмч, сувилагч болон бусад эмнэлгийн мэргэжилтнийг мэдлэг ур чадварыг сайжруулах чиглэлд хэрхэн хамтран ажиллах, зүрх судасны алсын зайн тусламж үйлчилгээнд МнКардио программын хэрэглээ, ашиглалтыг сайжруулах, төслийн хүрээнд орон нутагт шинээр хувиарилсан болон суурилагдсан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хэвийн ажиллагааг хангахад төслийн болон орон нутгийн эмнлэгийн байгуууллагын удирдлагын дэмжлэг, хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах талаар хамтран ярилцаж, санал солилцлоо.
 
Мөн дээрх уулзалтаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны 01.21-ны өдрийн А/22 дугаар тушаалаар тус эмнэлгийн удирдлагад үүрэг болгосон тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх судалгаа хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний санал боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдуулан орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээ үзүүлэх анхдагч нэгжийг зохион байгуулах хэрэгцээ шаардлага болон хүний нөөц болон тоног төхөөрөмжийн хангамжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж, санал солилцлоо.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан