Монголд 10 гэр бүл тутмын нэг үргүйдлийн асуудалтай байна. Дэлхий дахинд зургаан гэр бүл тутмын нэг нь үргүйдэлтэй гэх судалгааг 2023 онд танилцуулж байжээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн үргүйдэл болон түрүү булчирхайн өвчлөлийн талаар “Цэ Пү” эрчүүдийн эмнэлгийн эмч Ц.Ариунбаяртай ярилцлаа.
Тестостерон даавар бол эрэгтэй хүнд маш чухал, шөнийн даавар. Эрэгтэй хүн эрт унтаж байж тестостероноо үйлдвэрлэдэг. Байгалийн жамаараа бол нар жаргахад унтах ёстой. Гэтэл маш олон эрчүүд 20-21 цаг болж байхад ч гэртээ хариагүй байх талтай. Шөнө унтахгүй, эрт харихгүй байгаа эрчүүдийн тестостерон даавар унана.
Эрчүүдийн эмнэлгийн эмч Ц.Ариунбаяр