Түрүү булчирхайн хорт хаврын өвчлөх тохиолдол дэлхийн хэмжээнд тасралтгүй нэмэгдэж байна. Энэхүү эрхтэн нь эрэгтэй хүнд л байдаг учир эрчүүдийн эрүүл мэнд төдий чинээ эрсдэлтэй байдалд орж байгаа бөгөөд эмчлэх, урьдчилан сэргийлэх судалгаанууд ч тасралтгүй явгдаж, тодорхой үр дүн гаргаж байгаа аж.
Тухайлбал, эр хүний бэлгийн үйл ажиллагааны идэвх, түрүү булчирхайн хорт хавдар хоёр хоорондоо хамааралтай байдгийг Ирландын эрдэмтэд олж тогтоожээ. Судалгааны тайланд өгүүлснээр, эр хүн сард 21-ээс доошгүй удаа дур тавих нь түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 33 хувиар бууруулдаг байна.