Эрчүүдийн чалхыг сайжруулдаг хүнс

Исгэлэн сүүн бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь эрчүүдийн чалхыг сайжруулж, түрүү булчирхайн өвчлөлөөс сэргийлдэг болохыг эрдэмтэд судалгааныхаа явцад тогтоожээ.
Энгийн тараг бол эрчүүдийн хамгийн хэрэгцээт хүнс гэж Хятадын эрдэмтэд үзэж байна. Байгалийн гаралтай энгийн тарганд түрүү булчирхайн үрэвслээс урьдчилан сэргийлэх бодис агуулагддаг. Үүнийг өдөр тутамд хэрэглэснээр эрчүүдийн хүч, чадал сайжирдаг байна.
26 орчим жил үргэлжилсэн энэ судалгаанд 32 мянга орчим хүн оролцжээ. Ингээд тогтмол тараг хэрэглэдэг эрчүүд түрүү булчирхайн өвчлөлд өртөх нь 19%-иар бага байсан бол ходоод гэдэсний замын үйл ажиллагаа нь хэвийн байж, дааврын систем нь сайн ажиллаж байв.
Тарагнаас гадна өндөг, зөгийн бал сайн болох нь батлагджээ. Өндөг бол уургаар баялаг. Харин зөгийн балыг самар, цагаан гаатай хослуулан хэрэглэвэл гайхалтай үр дүнд хүргэнэ гэжээ. Энэ бүгд эрчүүдийн тестостерон дааврын түвшнийг нэмэгдүүлдэг байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан