Шарсан тахиа идээд саажилттай болжээ

Шарсан тахиа идээд саажилттай болжээ

Ирландад нэгэн эр ресторанд  шарсан тахиа идээд  хэвтрийн хүн болсон тухай  “Sunday World” сэтгүүлд бичжээ.

24 настай Зак Мерфи Кенни шинэ ажилд орсныхоо баярыг тэмдэглэхээр найзуудтайгаа ресторанд оржээ. Түүний захиалсан шарсан тахиа сонин  амттай санагдсан ч маргааш нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй байна.

Харин хоёр долоо хоногийн дараа түүний хөл өвдөн бадайрч, удалгүй  бүр мэдээ алджээ. Үүний дараа залуугийн гар өвдөж эхэлэхэд тэрбээр эмчид үзүүлэхээр шийджээ.

Гэвч Кенни эмнэлэгт ирэхдээ бие даан алхах чадахгүй болж, удалгүй хэвтэрт орсон байна.

Түүнийг яаралтай эрчимт эмчилгээнд шилжүүлсэн ч  хэдхэн цагийн дараа тэрээр бүрэн саажилттай болж, өөрөө амьсгалж, ярьж  чадахгүй болжээ.

Эмч нар түүнийг кампилобактерийн халдвараас үүдэлтэй Гийен -Барре хам шинж хэмээн оношложээ. Нянгийн халдварыг Кенни муудсан хүнс, тодруулбал хуучирсан тахианы махнаас авчээ.

Түүнд  маш их эмчилгээ хийгдэж байгаа ч хэзээ хэвийн амьдралдаа эргэж орох боломжтой талаар эмч нар хэлж чадахгүй байна. Эдгэрэлт  удаан явагддаг бөгөөд  зарим тохиолдолд гурван жил хүртэл хугацаа шаардагдагддаг.

Гийен -Барре хам шинж гэдэг  нь дархлааны эмгэг урвал төвийн мэдрэлийн системыг гэмтээдэг бөгөөд цочмог ба цочмогдуу явцтай, хэдэн цагаас хэдэн хоногийн дотор мэдрэл ба захын мэдрэлүүд үрэвсэж, гар хөл тэгш хэмтэй сулран хөдөлгөөнгүй болох, амьсгалын гол булчин болох өрц суларснаар амьсгалахад хүнд болохоос эхлээд амьсгалын аппаратанд орох хүртэл хүндрэх, нүүрний нэг эсвэл хоёр тал сулран хөдөлгөөнгүй болох, нүд анигдахгүй, хацраа төмбийлгөж чадахгүй, зарим тохиолдолд хэл яриа орооцолдон, хахаж цацах, нүдэнд юмс хоёрлон давхарлаж харагдах шинж голчлон үүсдэг.

https://www.unuudur.mn/a/271065

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан