“Томуугийн өвчлөл 0-15 насныхны дунд эрс нэмэгдэж байна”


Хичээл, сургууль эхэлж, иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор томуугийн өвчлөл, тархалт ихэсч байна. Амьсгалын замын халдварт өвчний улирал эхэлж байгаа энэ үед ялангуяа томуугийн тархалт өндөр байна. Энэ үед нэгдүгээрт, эцэг, эхчүүд өөрсдөө болон хүүхдүүдээ улиралд нь тохируулж хувцаслах, хоёрдугаарт, хэрэв томуугийн шинж тэмдэг илэрвэл эрт эмнэлэгт хандах, гуравдугаарт, хичээл эхэлсэн үед анги танхимын цэвэрлэгээнд анхаарах шаардлагатай.
Иргэд улирал солигдох үеэр дархлаа унадаг бөгөөд энэ үеэр ханиад томуугаар өвчилдөг. Тэр дундаа 0-15 насныхны дунд өвчлөл эрс нэмэгдэж байгаа аж.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх болон өвдсөн үед илрэх шинж тэмдгийн талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. 
Илрэх шинж тэмдэг:
  • Ханиах, найтаах
  • Толгой өвдөх, ядрах
  • Халуурах, бие зарайх
  • Хамар битүүрэх, нус гоожих
  • Хоолой өвдөх, хатах
  • Булчингаар өвдөх
Дээрх шинж тэмдэг илэрвэл харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчид үзүүлэн, зааврын дагуу эм хэрэглэнэ үү.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан