О.БАТБАЯР: "Би хөвгүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийнэ” гэж ярилцлага өгөөгүй


Эрт илрүүлгийн хүрээнд салбар яамнаас өгч байгаа мэдээллээр 30-аас дээш насны эмэгтэйчүүд заавал үзлэг, шинжилгээнд хамрагдах хэрэгтэй гэв. Учир нь сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн тохиолдол ихэсжээ. Үүнтэй холбоотойгоор “хөвгүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийнэ” гэх мэдээл гараад буй юм. Тиймээс энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Би хөвгүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийнэ” гэж ярилцлага өгөөгүй. Харин Их Британи зэрэг улс орнууд 12-13 насны охид хөвгүүддээ умайн хүзүүний вакциныг зургаан сарын зайтайгаар нэг, хоёрдугаар тунг хийгээд 10 гаруй болж байгаа юм. Үүнийхээ үр дүнд умайн хүзүүний хорт хавдрыг 87 хувиар буруулсан байдаг. Энэ талаар л би ярьсан. Ер нь энэ хавдрыг бууруулахын тулд олон улсад охидоос  гадна, хөвгүүддээ давхар вакцин хийж байгаа юм. Мөн манай улсад умайн хүзүүний хорт хавдар өндөр байгаа нь үнэн. Гэхдээ энэ төрлийн өвчний вакциныг олон улсад хөвгүүдэд давхар хийж байгаа гэдгийг ярьсан” гэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан