Сархад савнаасаа бусдыг гэж ярьцгаадаг. Энэ бол яах аргагүй үнэн үг билээ. Архи нь нийгмийн аль ч давхаргын хүмүүсийг алагчлахгүйгээр ажил амьдралыг нь үгүй хийж, ангал уруу түлхэж орхидог.
Архины хар сүүдэр нь дан ганц хувь хүнийг бус бүхэл бүтэн айл гэрийг хүртэл нөмөрдөг шүү дээ. Тэгвэл архи танай гэр бүлд хэрхэн нөлөөлдөг вэ?
Үүнд:
- Гэр орны амгалан тайван байдлыг алдагдуулах
- Гэр бүлийн гишүүд байнгын түгшүүртэй байдалд байх
- Архины хэрүүл тасардаггүй
- Амьдралын аз жаргалыг мэдрэхгүй
- Гэр бүлийн байдал тогтворгүй болох
- Хүүхэд өнчирч хоцрох
- Аливаа нэгэн баяр ёслолыг тэмдэглэхэд хэцүү байх
- Хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх
- Гэр бүлийн гишүүд амьдралын идэвхгүй болох
- Бусдаас санаа зовох
- Хэн нэгнийгээ гэмтээж бэртээх
- Орлогын эх үүсвэр алдагдах
- Золгүй явдал гарах
- Хэн нэгнийхээ амь насанд хүрэх
- Айл хөршийнхөн чинь гомдол мэдүүлэх болон зайнаас харьцдаг болох
- Найз нөхдөө гэр орондоо урихаас санаа зовдог болох
- Сэтгэл санааны хямралд орж, эрүүл ухаанаар сэтгэж чадахаа болих
- Архинаас тухайн гэр бүлийн гишүүнээ хэрхэн хол байлгах талаар бодсоор байгаад өөр зүйлд анхаарлаа хандуулж чадахаа байх.