Эхийн сэтгэл хэдий тайван, өөдрөг байх тусам хүүхдийн сэтгэл зүй сайн хөгждөг

№1 Гэртээ хүүхдээ асрах нь хамгийн том хөрөнгө оруулалт!
Хүүхдээ өсгөж гэртээ суугаа эхчүүд үнэндээ хамгийн том хөрөнгө оруулалтыг хүүхэддээ өгч байгаа юм. Үүнийг бид байшингийн суурьтай зүйрлэвэл хүүхдийнхээ сэтгэл зүйн хөгжлийн хамгийн чухал суурийг тавьж байгаа үе гэж ойлгох нь зүйтэй. Энэ үе эцэг эхчүүдийн хэдий амаргүй ч хамтдаа давж гарах түр зуурын асуудал юм. Тиймээс ялангуяа эхчүүдийн хувьд хүүхдээ дор хаяж 1 жилийн хугацаанд, болж өгвөл 2 нас хүртэл нь өөрөө харж өсгөх нь чухал.
№2 Төрсний дараах сэтгэл гутрал яагаад тохиолддог вэ?
Төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар болох Эстроген болон Прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь сэтгэл санааг өөдрөг болгодог Серитонин (Аз жаргалын гэж зарим хүмүүс нэрлэдэг) болон Неоадерналин мэдрэлийн эс дамжуулагч буурахад нөлөөлдөг учир сэтгэлээр амархан унахад хүргэдэг. Серитонин дутагдах үед дүнсгэр, түгшүүртэй, паникт орох, айдас, хоолны дуршил ихсэх гэх мэт шинж илэрдэг бол неоадирналин дутагдах үед сэтгэл дүнсгэр, анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг. Дээрх шинж тэмдэг 2-3 долоо хоног үргэлжлээд хэвийн болдог. Төрсөн эмэгтэй бүрт гутрал явагддаггүй ба гутралын хэр хэмжээ харилцан адилгүй. Хэрвээ удаан хугацаанд 4-с дээш долоо хоног үргэлжлэн уурлаж уцаарлах, нойргүйтэх, их уйлах, эцэж ядрах, буруутгал мэдрэх, амьдрах утгагүй мэт санагдах, итгэл найдваргүй болох гэх мэт шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь зүйтэй.
№3 Эхийн сэтгэл зүй хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд чухал нөлөөтэй!
Нярай хүүхдийн мэтгэл зүйн хөгжил төрсөн цагаасаа эхлэн 1 нас хүртэл хамгийн эрчтэй явагддаг бөгөөд амьдарлынхаа туршид сэтгэл санаа тайван, тогтвортой байхад чухал нөлө үзүүлдэг. Эхний жилд сэтгэл зүйн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлдэг хүн бол ээж. Хайр халамжийг нярай хүүхэд эхийнхээ нүүр царай, энхрийллээс хүлээн авдаг. Эх сэтгэл санаагаар унах, ядрах, гуниглах, уцаарлах зэрэг сөрөг сэтгэл хөдлөл нь дөнгөж төрсөн нярайн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлдэг тул төрөөд удаагүй байгаа эмэгтэйчүүд сэтгэл санааны байдлаа анзаарах, тайван байх сэтгэл гутарч байгаа эсэхэд санаа тавих нь чухал байдаг.
№4 Сэтгэл санааг тайван, өөдрөг болгох шилдэг натурал арга юу вэ?
Стресс ядаргааг тайлах хамгийн шилдэг арга дасгал хөдөлгөөн байдаг. Дасгал нь серитонин ялгаралтыг ихэсгэж сэтгэл санааг өөдрөг болгодог. Судалгаагаар аэробек нь сэтгэл гутралыг багасгах нөлөөтэйг баталжээ. Мэдрэлийн эс дамжуулагчдын ялгаралтыг ихэсгэхэд бас нэг нөлөөтэй зүйл бол Fish oil буюу Омега3 байдаг тул өдөрт 1 удаа уух нь тустай. Ойр дотныхондоо өөрийнхөө сэтгэл санааг нээлттэй хуваалцах, эхчүүдтэй найзалж нөхөрлөх, нөхөртэйгөө болзох хэрэгтэй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан