Техник, технологийн эрин зуунд хүмүүсийн харилцаа холбоо бүхэлдээ цахимжиж, интернэт л байхад дэлхийн хаанаас ч хэнтэй ч холбогдох боломжтой болжээ. Улмаар орчин үеийн залуусын дунд чат, мессежний соёл түлхүү дэлгэрч, шаардлагатай л биш бол утсаар ярих нэн дургүй болсон байна. Тэгвэл яагаад залуус утсаар ярих тийм дургүй болчихсон юм бол?
• • •
-
Текстээр харилцахад бодож буй санаагаа сайтар тунгаасны үр дүнд зөвөөр илэрхийлэх боломжтой. Текстний цаанаас ч гэсэн утсаар ярьсантай адил хүний сэтгэл хөдлөлийг мэдэж болдог учир гунигтай эсвэл ууртай байгаа хүнтэй зөв харьцах боломжийг олгодог. -
Залуу үеийнхний анхаарал төвлөрөх чадвар эрчимтэй муудаж байгаа тул удаан сунжирсан ярианаас илүү утга санаагаа шууд илэрхийлсэн богино текст үр дүнтэй санагддаг. -
Утсаар ярих үед сэтгэл түгшилт мэдэрдэг хүмүүс байдаг. BankMyCell-ийн судалгаагаар 1981 оноос хойш төрсөн хүмүүс буюу миллениалууд болон Z үеийнхний 81 хувьд нь хүнтэй утсаар ярих үед зүрхний цохилт түргэсэх, дотор муухайрах, сандарч балмагдах зэрэг шинж тэмдэг их бага хэмжээгээр илэрч байжээ. -
Утсаар ярьсан зүйлс амархан мартагддаг бол текстээр бичсэн зүйлийг дараа нь хадгалж авах боломжтой.
-
АНУ-д хийсэн судалгаагаар хайртай хүн болон бусад ойр дотны хүнтэйгээ утсаар ярих үед тархинд окситоцин буюу хайрын даавар ялгаруулдаг нь нотлогджээ. -
Хэн нэгний хоолойг сонсох үед стрессийн түвшин буурч, бусдын нөхцөл байдлыг чин сэтгэлээсээ ойлгох чадвартай болдог. Түүнчлэн харилцан яриаг илүү гүн гүнзгий утга учиртай болгодог. -
Яарч сандарсан үед бичихээс илүү ярих нь үр дүнтэй бөгөөд мессежний хариу авахаас дуудлагын хариу авах нь харьцангуй хурдан, хялбар шийдэл юм.