Хиймэл оюунаар зүрхний дутагдлыг эрт илрүүлэх боломжтой болжээ

Хиймэл оюунаар зүрхний дутагдлыг эрт илрүүлэх боломжтой болжээ

 

Лидс их сургуулийн судлаачид өвчтөний бүртгэлийг ашиглан зүрхний дутагдлыг эрт илрүүлэх хиймэл оюун ухааныг туршжээ. Тодруулбал, Find-HF гэх тус алгоритм нь Их Британийн 565,284 өвчтөн, Тайванийн 106,026 өвчтөний эрт үеийн шинж тэмдгийг бүртгэлээс нь шүүж, зүрхний дутагдалтай болон тус өвчний эрсдэлтэй хүмүүсийг амжилттай тодорхойлсон байна.
Зүрхний дутагдал нь хэт хожуу оношлогдсоноос үүдэж өвчтөнүүд эмчилгээ хийлгэхэд хэдийнэ оройтсон байдаг. Харин энэхүү өвчнийг эрт илрүүлэх боломжтой болсноор олон амь аврагдаж, анагаах ухааны цаашдын хөгжилд томоохон түлхэц үзүүлэх юм.
Лидс их сургуулийн профессор Крис Гейлийн мэдээлж буйгаар Find-HF нь зүрхний дутагдлын оношилгоог хоёр жилээр түргэсгэх бололцоотой ажээ.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан