Хавдар оношлоход хиймэл оюун ухааныг ашиглах туршилт амжилттай болжээ


Британийн эрдэмтэд хавдрын өвчнийг эрт шатанд нь нарийн оношлохын тулд хиймэл оюун ухаан ашиглажээ. Туршилт хийхийн тулд уушгинд нь хавдар үүссэн 500 орчим өвчтөний компьютер томограф зургийг ашигласан байна.
 
ВВС агентлагийн мэдээлснээр, хиймэл оюун ухаан ашиглан хавдрын оношилгоо хийхэд оношлогооны нарийвчлалын үзүүлэлт 0,87 байсан гэнэ. Энэ үзүүлэлт 1 байвал төгс, харин 0,5 гэж гарвал алдаатай гэж үздэг юм байна.
 
Түүнчлэн хиймэл оюун ухаан хавдар үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийг ч олж тогтоож чаджээ. Цаашлаад хиймэл оюун ухаан зэрэг инноваци технологийн тусламжтайгаар өвчнийг оношлох ажлыг хурдасгах боломжтой болно гэж найдаж байгаагаа судлаачдын багийн ахлагч Ричард Ли илэрхийлсэн байна.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/549244
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан