Ханиалгах чимээгээр нь вирусийг илрүүлэх нь

АНУ-ын Массачусетсийн технологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хиймэл оюун ухааныг “Ковид-19” өвчнийг илрүүлэхэд сургажээ. Тэдний мэдээлснээр, уг өвчний шинж тэмдэггүй тохиолдлуудыг ч илрүүлэх боломжтойг онцолсон байна. Үүнд тулгуурлан коронавирусийн анхан шатны оношилгоонд ашиглах программ бүтээхээр ажиллаж байгаа аж.
Судлаачдын нэг Брайан Субираны хэлснээр, хүн ярих, ханиалгахад бусад эрхтэнд очдог дуу чимээний холбоосыг эл технологид ашигласан гэнэ. Эрдэмтэд сайн дурын ажилтнуудыг хамруулан судалсан бөгөөд ханиалгах бүртээ мэдээлэл дамжуулах үүрэгтэй байжээ. Ингэснээр 200 000 гаруй удаагийн ханиалгах чимээг хиймэл оюунаар шинжлүүлэхэд үр дүн нь 98.5 хувийн нарийвчлалтай тохирсон аж.
Бэлтгэсэн: Ж.Хаан
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан