Уур уцаар нь зүрхэнд сөргөөр нөлөөлдөг үү. Өмнөх судалгаанууд цочмог уурлах болон зүрхний шигдээс үүсэх эрсдэлийн хооронд холбоо байгааг харуулж байна. Колумбын их сургуулийн Ирвинг анагаах ухааны төв, Йелийн анагаах ухааны сургууль, Нью-Йорк дахь Гэгээн Жонны их сургууль болон бусад байгууллагуудын судлаачид энэ талаар судалгаа хийжээ. Энэ асуултад хариулахын тулд тэд зарим хүнийг уурлуулах хэрэгтэй болсон байна. Судлаачид эрүүл 280 насанд хүрэгчдийг сонгон авч, найман минутын турш чанга дуугаар тоолж, тухгүй байдал бий болгож, илэрхийлж буй сэтгэл хөдлөлөөр нь тэднийг дөрвөн бүлэгт хуваасан байна. Тэднээс 100 минутын зайтай цусны дээж авч, цусны урсгал, даралтыг хэмжсэн байна. Америкийн Зүрхний нийгэмлэгийн сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн судалгааны үр дүнд уур уцаар нь судасны үйл ажиллагааг алдагдуулдаг тул зүрхэнд хүчтэй нөлөөлдөг болохыг баталжээ.