ЗӨВЛӨГӨӨ I Архаг ядаргааг арилгах 12 арга



Хавар эхэлж, улирал солигдох үед ядарч сульдах, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн бидний зарим нь архаг ядаргаанд өртсөн байдаг аж. Сульдлын шинж тэмдэг зургаан сараас дээш үргэлжилвэл архаг ядаргаа болдог. Тэгвэл үүнээс хэрхэн гарах вэ?

Кофе уух хэрэггүй
Ядарч байна гээд бид кофе уудаг. Тэгвэл энэ нь маш буруу аж. Кофе нь сэргэг байна гэсэн дохио өгч, тархийг түр зуур хуурдаг бөгөөд ядаргаа тайлагдаж, сэргэсэн гэсэн үг биш юм.
Олон цаг ажиллахгүй байх
Ажлын төлөвлөгөө гарган, түүнийхээ дагуу ажиллах нь чухал. Олон цагаар сууж, өөрийгөө ядраахгүй байх, цагийн менежменттэй байх нь чухал.
Олон цагаар дэлгэц ширтэж болохгүй
Олон цагаар компьютер, таблет, утасны дэлгэц ширтэх нь архаг ядаргаа, нойргүйдлийг үүсгэдэг.
Олон цагаар бэлтгэл хийх нь муу
Дасгал хөдөлгөөн нь ядаргааг арилгахад чухал зүйл ч гэсэн олон цагаар бэлтгэл хийж, биедээ хэт их ачаалал өгөх нь эсрэгээрээ ядраадаг.
Өглөөг тайван эхлүүл
Өглөөг яарч сандарч эхлүүлэх нь тархийг маш их ядраадаг. Тиймээс та түгжрэл, унаа хүлээх цаг зэргээ тооцоолж гарч сураарай.
Нарны гэрэл чухал
Өглөө нарны гэрэл авах нь хамгийн чухал. Бидний бие организмд цаг явж байдаг. Түүнийг сэрээхийн тулд сэрээд хөшгөө нээж гэрэл аваад ус уу. Энэ нь бие махбод, мэдрэлийн системийг сэрээнэ. Ингээд нарны гэрлийг аль болох авч, боломжтой бол алхаж ажилдаа явбал зүгээр.
Эрт унт
Энэ нь маш чухал. Танд нойрны асуудал байдаг бол шийдээрэй. Унтахаас 90 минутын өмнө усанд орох, хэт халуун шүршүүрт орохгүй байх нь чухал. Мөн оронд орохоос 30 минутын өмнө дэлгэц ширтэхээ болих ёстой. Үүний оронд бясалгал хий, мөн йог хийх нь унтаж амрахад таатай нөлөө үзүүлдэг.
Оройтож хооллох нь буруу
Оройтож хоол идэхгүй байх, унтахаасаа 3 цагийн өмнө хоол идэх нь эрүүл мэндэд маш чухал зүйл юм.
Зөв хоолло
Ходоод, хоол боловсруулах эрхтэнүүд эрүүл байвал стресс, ядаргаагүй амьдарна. Буруу хооллолтоос болж уур уцаартай, архаг ядаргаатай болдог. Ислэг ихтэй хоол унд хэрэглээрэй.
Зөв амьсгал
Сэтгэлзүйг сайжруулахад зөв амьсгалах нь маш чухал байдаг. Зөв амьсгалах хамгийн энгийн аргаас хэлж өгвөл, 3 секундэд амьсгал аваад 6 секундэд гарга. Ингэх нь стресс, ядаргааг тайлж, тайван болгоно. 15 минут ингэж амьсгалах нь бясалгал ч болдог.
Алх
Алхах нь маш чухал. Ажлаасаа алхаж харих, өдөрт дэлгүүр оронгоо алхах зэрэг тогтсон ритмтэй алхах хөдөлгөөн нь аз жаргалын даавар серотониныг ялгаруулж, мэдрэлийн эсийг сэргээж өгдөг.
Сунгалт хий
Сунгалтыг өглөөд хийвэл илүү сайн. Сунгалт хийснээр биеийн бүх булчин ажиллана. Энэ нь мэдрэлийн ядаргааг арилгахад хамгийн чухал зүйл юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан