Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага "2000-2030 он хүртэлх дэлхийн тамхины хэрэглээний чиг хандлагын тайлан"-г энэ сарын 16-нд нийтэлж, дэлхийн тамхины хэрэглээний түвшин үргэлжлэн буурч байгааг тэмдэглэсэн байна.
Тайланд дурдсанаар, 2022 оны чиг хандлагын дагуу дэлхий даяар тамхины хэрэглээ үргэлжлэн буурч, насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь тамхи татдаг байсан бол 2000 онд энэ хувь хэмжээ гуравны нэг буюу гурван хүн тутмын нэг нь тамхи татдаг байжээ. 2022 онд дэлхий даяар ойролцоогоор 1.245 тэрбум насанд хүрэгчид тамхи хэрэглэж байсан бөгөөд үүний 1 тэрбум гаруй нь эрэгтэйчүүд, 224 сая орчим нь эмэгтэйчүүд байв.
2025 он гэхэд дэлхийн хэмжээнд насанд хүрсэн тамхи хэрэглэгчдийн тоо 1.2 тэрбум болж буурах төлөвтэй байгааг уг тайланд дурджээ.