Манай улсын насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь утаат тамхины хамааралтай гэсэн судалгаа бий. Янжуур тамхи импортлогчид жилд дор хаяж 400 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг нь энэ салбарт ямар их мөнгө эргэлдддэгийг харуулж байна.
Харин сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр “электрон тамхи татсаны улмаас иргэний уушиг цоорчээ”, “ 17,18 настай хүүхдүүд электрон тамхинаас үүдэж сэхээнд оров” гэсэн агуулгатай мэдээллийг илтэд зохион байгуулалттай түгээж байгаа нь анхаарал татаж байна. Магадгүй янжуур тамхины лобби бүлэглэл ажиллаж, жилийн хэдэн зуун тэрбум төгрөгийн ашиг нь багасч эхэлсэнтэй холбоотой байж болох таамаг байгаа юм.
Уушиг цоорч, бие нь хүндэрсэн гэх мэдээллийн мөрөөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэргэжлийн байгууллагаас тодруулга авахад “Монголд электрон тамхи болон түүнтэй ижил бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас уушиг цоорох, бусад төрлийн хүндрэл өвчлөлөөр эмнэлэгт хандсан иргэн байхгүй” гэх мэдээллийг өгчээ.
Хэдийгээр электрон тамхи, утаат тамхи нь адилхан хортой боловч электрон тамхины хувьд жилээс жилд технологийн хувьд сайжирсаар байгааг судалгааны ажлууд нотолдог. Харин утаат тамхи нь хатаасан навчийг шатаахын тулд химийн 7000 гаруй нэгдэлтэй урвалд орж, 400 хэмийн халуун үүсгэж хүний уушиг, ходоод, зүрх судсыг гэмтээдэг төдийгүй үйлдвэрлэл, арга барилын хувьд хоцрогдсон хэвээр байгаа ажээ.