ДЭМБ: Жил бүр 4,5 их наяд тамхины иш байгаль орчныг бохирдуулдаг


Тавдугаар сарын 31-ний өдөр дэлхий даяар "Тамхигүй өдөр"-ийг тэмдэглэж байна. Энэ өдрийг угтан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "Тамхи: манай гарагийг хордуулагч" гэсэн илтгэл гаргажээ. 
 
ДЭМБ-ын илтгэлд өгүүлснээр, жил бүр тамхины улмаас найман сая хүн амиа алдаж, агаар мандалд 84 сая тонн нүүрсхүчлийн хий цацагддаг бол жилд 4,5 их наяд тамхины иш хүрээлэн буй орчныг бохирдуулдаг аж. 
 
Түүнчлэн тамхины үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүдсэн бохирдлоос байгаль орчныг цэвэрлэх ажлын зардлыг үйлдвэрүүд биш татвар төлөгчид хариуцдаг гэдгийг ДЭМБ онцолсон байна. Шинжээчдийн тооцоолсноор, Хятадад гэхэд л хүрээлэн буй орчныг энэ төрлийн бохирдлоос цэвэрлэх ажилд жилд 2,6 тэрбум доллар, Энэтхэгт 766 сая, Бразил, Германд 200 сая гаруй доллар зарцуулдаг аж.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/540835
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан