В.Нямцэнгэл: Тэмбүүгийн халдвар жил бүр нэмэгдэж байна

В.Нямцэнгэл: Тэмбүүгийн халдвар жил бүр нэмэгдэж байна

 

Тэмбүү өвчний халдвар жил бүр нэмэгдсээр байгааг АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн багш, доктор В.Нямцэнгэл хэллээ.

Энэ талаар Тэрбээр "Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд тэмбүү өвчин нэмэгдэх хандлагатай байна. Манай улсад бүртгэгдэж буй нийт халдварт өвчин дотор бэлгийн замаар дамжих халдварын эзлэх хувь 40 орчим байна. Үүний дийлэнх хувийг тэмбүү өвчний тохиолдол эзлээд өвчлөл буурахгүй жил бүр нэмэгдэх хандлагатай байна.

Тэмбүү өвчин халдвартай хүнээс хүнд халддаг. Цус болон бусад биологийн шингэнүүдээр гадагшилж, эдгээрээр бохирлогдсон эд зүйлсээр ховор тохиолдолд халдварлах боломжтой хэдий ч хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд орох үед голчлон дамждаг.

Мөн бохирлогдсон зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслээр тэмбүү өвчин дамждаг. Халдвартай ээж жирэмсний үедээ шинжилгээнд хамрагдаж, эмчлүүлээгүйгээс хүүхдэд халдаж, төрөлхийн тэмбүү өвчнийг үүсгэдэг.

Ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч ийлдэс судлалын оношилгооны аргуудаар шинжилгээ өгснөөр тэмбүүгийн халдвартай эсэхээ мэдэх боломжтой. Хэрэв ямар нэг эрсдэлд өртсөн гэж үзвэл Улаанбаатар хотод ХӨСҮТ, өрхийн эмнэлэг, аймаг, сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэвчилсэн эрт илрүүлгийн шинжилгээ хийгдэж байгаа.

Тэмбүү өвчнийг эмчийн зааврын дагуу эмийг хэрэглэснээр бүрэн эмчлэх боломжтой. Эмчилгээ дууссаны дараа давтан хяналтын шинжилгээг эхний жилдээ улирал тутамд, хоёр дахь жилээс зургаан сар тутам ийлдэс судлалын шинжилгээ сөрөг болох хүртэл эмчийн хяналтад байна.

Уг өвчнөөр дахин өвдөж болдог учир хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, арьс гэмтээх үйлдлүүд хийхээс зайлсхийх байдлаар тэмбүүгийн халдвараас урьдчилсан сэргийлэх боломжтой"-г зөвлөлөө.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан