Тэмбүүг хамтрагчтайгаа эмчлүүлэх нь өвчнийг бүрэн эмчилдэг

Эрүүл мэндийн яамнаас "Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр. Тэмбүүг устгая" үйл ажиллагааг энэ оны долдугаар сараас улс орон даяар зохион байгуулж эхэлжээ. Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш таван сарын хугацаанд 218 мянга гаруй хүнийг тэмбүү өвчний үзлэг, шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс 3682 хүн тэмбүү өвчтэй болох нь илэрчээ. Мөн 1716 хавьтлыг илрүүлэн, эмчлэн эдгэрүүлсэн байна. Тэмбүү нь эдгэрдэг өвчин. Иймээс хамгийн чухал нь эмчилгээ хийлгэхдээ хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь өвчнийг бүрэн эмчилдэг аж. 
Энэ оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13685 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нийт халдварт өвчний дунд 38 хувийг эзэлж буй юм. Сүүлийн үед манай улсын иргэдийн дунд бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа тэмбүүгээр өвчлөгчдийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, 1980-1997 онд 10 000 хүний 4 нь, 1998-2007 онд 10 000 хүний 8 нь, 2008-2018 онд 10 000 хүний 19 нь тэмбүүгээр өвчилсөн статистик баримт байдаг аж.
Түүнчлэн улсын хэмжээнд давхардсан тоогооор 29,290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж, 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлжээ. 
Тэмбүү өвчний шинж тэмдэг далд ч хурдан хугацаанд эмчлэгддэг онцлогтой аж. Долоо хоногийн зайтай гурван удаа хүч оруулсан пенициллин G тариаг тариулснаар тэмбүүгийн үүсгэгч бүрэн устаж, эдгэрдэг. 
Т.Очир
Zuv.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан