Хүйтний улиралд дархлаагаа сайтар дэмжсэнээр халдвар авах, өвчин хүндрэхээс сэргийлж чадна. Хэрэв томуугийн халдвартай хүнтэй хамт байсан, томуугийн халдвараар өвчлөх эрсдэл өндөртэй бол та дараахь арга хэмжээг аваарай.
• Хангалттай нойр авах - 7-9 цаг бүтэн нойр авах,
• Эрүүл хүнс хэрэглэх - “Гэр” зөвлөмжийн дагуу зөв зохистой хооллох,
• Аминдэм уух - С, Д аминдэмийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэх хэрэгтэй.
Мөн гэр доторх агаараа тогтмол, 15 минут тутамд сэлгэж, тогтмол халуун бүлээн ус уухыг зөвлөдөг. Дунджаар 2 литр ус ууснаар таны дархлааг дэмжиж, бодисын солилцоонд сайнаар нөлөөлдөг байна. Үүний зэрэгцээ дасгал хөдөлгөөн тогтмол хийж, өдөрт 10,000 алхах, архи, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзаж, дам тамхидалтаас хүүхэд, гэр бүлээ хамгаалах нь чухал. Стресс ядаргаа таны дархлааг бууруулж, ханиад томуугаар өвчлөх, өвчин илааршихгүй байхад нөлөөлдөг учир тайван байх хэрэгтэй.
Улирлын томуугийн вакцин өвчлөлөөс 60 орчим хувиар хамгаалдаг тул томуугийн вакцинд хамрагдаарай.
Хэрэв танд томуугийн шинж тэмдэг илэрвэл үзлэгт хамрагдаж, эмчээс зөвлөгөө авч, эм бэлдмэлийг жорын дагуу цаг тухайд нь ууж хэвшихийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөлөө.