Өнгөрсөн онд 100 мянган орчим хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвчилжээ

Өнгөрсөн онд 100 мянган орчим хүүхэд томуу,томуу төст өвчнөөр өвчилж, эмнэлэгт ханджээ. Энэ нь нийт хүн амтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. 
Мөн өвдсөн иргэдийн 20 орчим хувь нь хүндэрсний улмаас уушгины хатгалгаа болсон байна. Түүнчлэн коронавируст цар тахлын энэ үед томуу, томуу төст өвчин нь зэрэгцэх магадлал өндөр байгаа тул томуугийн вакцинаа хийлгэж, дархлаагаа өндөр байлгахыг Эрүүл мэндийн яамнаас  анхаарууллаа. Мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна. 

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх, чанарлаг хоол идэх, дасгал хөдөлгөөн хийх, хангалттай амрах
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай ороолт, бээлий хэрэглэх, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн усанд тосон иллэг хийх
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж,өдөрт чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй.
Ташрамд , амны хаалт нь амьсгалын замын өвчнөөс 100 хувь, коронавирусний халдвараас 85 хувь хүртэл хамгаалах боломжтой байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан