Эрүүл мэндийн яаманд өнөөдөр /2018.12.10/ эмнэлэг.мн вэб аппликейшны нээлт болох юм байна. Энэхүү аппликейшнаар иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хаанаас ч авах боломжтой аж.
Тус аппликейшн нь эмнэлэг, мэдээлэл, эмч дуудах, цахим эмч гэсэн 4 үндсэн цэсээс бүрдэнэ
Эмнэлэг гэсэн хэсгийг сонгосноор:
- Өөрийн сонирхож буй эмнэлгийн талаарх мэдээллийг хайх;
- Өөрийн зовиурын дагуу эмнэлгээ хайх боломжтой. Үүнд тухайн эмнэлгийн танилцуулга, хаяг, байршил, холбоо барих утасны дугаар, цагийн хуваарь, эмнэлгийн ойролцоох автобусны буудал зэргийг харуулах гэнэ.
Эмч дуудлага гэсэн хэсгийг сонгосноор энэхүү цэсээс өөрт хэрэгтэй үйлчилгээгээ сонгож баталгаажуулах юм. Насанд хүрсэн, хүүхэд, эрэгтэй эмэгтэй гэсэн 4 хэсгээс сонгож, гарч ирсэн асуултуудад үнэн зөв хариулснаар цаг алдалгүй анхан шатны онош тогтоох боломжтой.
АППЛИКЕЙШНИЙ “ЭМНЭЛЭГ” ЦЭСНЭЭС:
Эмнэлгүүдийн хаяг байршил, үйлчилгээний төрөл, ажиллах цаг, хүний нөөц болон техник технологийн мэдээллийг авах боломжтой байна.
МЭДЭЭЛЭЛ ЦЭСНЭЭС:
Анагаахын шинжлэх ухааны ололт амжилт, эм, эмийн бүтээгдэхүүн зэрэг эрүүл мэндтэй холбоотой бүхий л мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.
АППЛИКЕЙШНИЙ “ЭМЧ ДУУДАХ” ЦЭСНЭЭС:
Цагийн болон дусал тариа хийлгэх эмчээ байгаа газраа дуудах болон цаг тохирч эрүүл мэндийн зөвлөгөө авах, анхан шатны үзлэг оношилгоо хийлгэх боломжтой
АППЛИКЕЙШНИЙ “ЦАХИМ ЭМЧ” ЦЭСНЭЭС:
Өөрийнхөө зовиурын дагуу гарч ирж байгаа асуултуудад үнэн зөв хариулж, цаг алдалгүй өөрийгөө оношлох боломжтой байна.