0-1 насныхан томуу, томуу төст өвчинд хамгийн их өртөж байна

Энэ сард нийслэлийн хэмжээнд амбулаторийн 60 мянга орчим үзлэг хийсэнээс томуу, томуу төст өвчтэй 2106 тохиолдол оношилжээ. Энэ нь нийт үзлэгийн 3.7 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж төвшнөөс 0.1 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 44.2 хувийг 0-1 нас, 29.9 хувийг 2-4 нас, 12.8 хувийг 5-9 насныхан эзэлж байгаа юм.
Хүүхдийн түргэн тусламжийн 1264 дуудлага ирснээс 41.2 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээ авчээ. Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай юм байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл уржигдрын байдлаар нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 54 мянган хүн хамрагджээ. Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар жирэмсэн эмэгтэй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, эрсдэлт бүлгийн иргэн 4631, эрүүл мэндийн байгууллагын ажилтан 5543, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 43835, сайн дурын дархлаажуулалтад 48 хүн хамрагдсан байна. Томуугийн вакцин нь нэг жилийн турш хүний биед дархлаа тогтоож, ханиад томуугаас сэргийлдэг биологийн бэлдмэл билээ. Хүйтний улирал эхэлж ханиад, томууны өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан томуугийн вакцин хийж буй  хувийн эмнэлгүүдийн үнэ болон мэдээллийг хүргэе.
“Интермед” эмнэлэг
Төлбөр: 45 мянган төгрөг
/Хүүхдийн наснаас хамаарч эмийн тун хамаарах аж./
Цагийн хуваарь: Даваа-Баасан 08.00-16.30, Бямба 09.00-15.00 цаг, Ням 9.00-13.30
Хаяг: ХУД,19-ийн АПУ-гийн зүүн гар талд. Лавлах утас: 7701-1111
“УБ Сонгдо” эмнэлэг
Төлбөр: 35 мянган төгрөг (нэг тун)
Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:30-17:00, Бямба 08:30-12:00 хүртэл
Хаяг: Сүхбаатарын талбайн урд, УНТЭ-ийн баруун талд
Лавлах утас: 7011-1163
ТодH эмнэлэг
Үнэ: 40 мянган төгрөг (эмчийн үзлэг багтсан)
Цагийн хуваарь: Даваа-Баасан 15:00-18:00, Бямба 10:00-17:00 цагийн хооронд вакцин хийнэ.
Хаяг: Юнион Бюлдинг А блок 11-р давхар
Лавлах утас: 7016-4108
Фамили клиник
Үнэ: 35 мянган төгрөг (эмчийн үзлэг 10 мянган төгрөг)
Цагийн хуваарь:  Даваа-Баасан 09.00-18.30
Хаяг: Баянзүрх дүүрэг XIVхороо. 14-р хороолол. 64-р байрны 2давхарт
Лавлах утас: 7611-5555
“Wellness med” эмнэлэг
Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10.00-18.00 хүртэл
Хаяг: ЭХЭМҮТ-ийн баруун талд “Амарсанаа” сувилал
Лавлах утас: 9140-0077
“Юнимед” эмнэлэг
Хаяг: Баянгол дүүрэг, ЭХЭМҮТ-ийн урд
Лавлах утас: 7715-0000
“Зуун нас” эмнэлэг
Лавлах утас: 99156371
“Амарсанаа гүнж” эмнэлэг
Лавлах утас: 8872-0077
ТОМУУГИЙН ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭС ӨМНӨ ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС
ХӨСҮТ-өөс томуугийн вакцин хийлгэх гэж буй иргэдэд дараах зөвлөгөөг өгч байна.
Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ:
w    Зургаан сартайгаас гурав хүртэлх настай хүүхдэд 0.25 мл-ээр булчинд тарина,
w    Гурваас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр булчинд тарина.
Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:
w     Уг вакцины найрлагад орсон аль нэг бодис болон өндөг, тахиа зэрэгт хэт мэдрэг,
w    Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,
w    Өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа зургаан  долоо хоногийн дотор вакцины дараах урвал, хүндрэл илэрч байсан,
w    Дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа,  дархлааны хомсдолтой хүнд хийхгүй.
Дархлаажуулалтын дараа илэрч болох  урвал, хүндрэл:
w    Улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно
w    Ховор тохиолдолд цочмог харшлын урвал илэрч болно
w    Маш ховор тохиолдолд саажилт, мэдрэлийн үрэвсэл илэрч болно
Хэрэв  дээрх шинж тэмдэгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.
Ерөнхий анхаарах зүйлс
-Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг цэвэр байлгах дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
-Томуугийн өвчлөл тархахаас сарын өмнө томуугийн эсрэг вакцин тариулах.        
-Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх ёстой.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан