Д.Баянбаатар: Зориулалтын бус орчинд вазелин шахуулснаас болоод бэлэг эрхтнээ тайруулсан тохиолдол бий



"Эмчийн зөвлөгөө" буланд SM эмнэлгийн Гоо сайхны эмч Д.Баянбаатартай хийсэн ярилцлагаа хүргэж байна. 
Пластик мэс заслын хэдэн төрөл болгон хуваадаг зэрэг мэдээллийг уншигчдаа өгсөн дээр байх гэж бодож байна.- Пластик мэс засал нь нүүрний болон биеийн гэж хуваагдана. Биеийн пластик мэс засал дундаа өнөөдөр бидний ярилцах сэдвийн хүрээнд буюу хэвлийн мэс засал гэж бас хийгддэг. Хэвлийн пластик мэс заслын дотор нь хуваана гэж байхгүй, гэхдээ жижиг деталиудтай.
Хэвлийн пластик мэс засалыг хийлгэхээр ирж буй үйлчлүүлэгчид ямар заалтаар ирж байна вэ?
- Хэвлийн пластик мэс засал гэхээр охид бусгүйчүүд маань тураах хагалгаа гэж буруу ойлгодог. Энэ нь тураах хагалгаа биш бөгөөд тухайн эмэгтэй хүнийг аль хэсэг нь өөрт нь таалагдахгүй байна, тэр хэсгийг нь галбиржуулах мэс засал юм. Эмэгтэй хүний биеийн онцлогоос шалтгаалаад төрсний дараах гэдэсний доод булчин унжиж, суларснаас үүдээд харвингаа тайруулж байна. Энэ нь унжаад байгаа зүйл нь байхгүй болчиж байгаа зүйл учраас тодорхой хэмжээгээр галбиржиж байгаа. Мөн ганцхан мяраалаг хүн энэ хагалгааг хийлгэдэггүй. Туранхай ч гэсэн давсаг хавиарх нь бондойж гарч ирээд байгаа тохиолдолд түүнчлэн хэвлийн хоёр талын харвин унжиж гарч ирээд байх үед хийлгэдэг. Тэгэхээр энэ хагалгаа маань галбиржуулж байгаа хагалгаа юм.
Өөх соруулах хагалгаа ч мөн адил галбиржуулах хагалгаа гэж явдаг гэсэн үг үү?
- Тийм. Ундагны дээр давсагны ойролцоох өөхийг соруулая гэж ирдэг бүсгүйчүүд маань миний биеийн энэ хэсэг л муухай харагдаад байна ярьдаг учраас хийлгэхийг сонгоод ирдэг. Хагалгааны дараах тодорхой хугацааны гам барилтаас шалтгаалаад эргээд хэвийн амьдралдаа ороход улам илүү өөртөө итгэлтэй болсон мэт санагддаг. 
Бүтэн биеийн өөх соруулах хагалгаа гэж байдаг уу?
- Бүтэн бие гэхээр хөл, гар, хэвлий гээд бүгд орно. Гэхдээ нэг дор ингэж их хэмжээний өөх соруулна гэж байхгүй. Хэрвээ үнэхээр соруулмаар байна гэсэн үйлчлүүлэгч байх юм бол биеийн аль хэсгийнхээ өөхийг түрүүлж соруулах вэ гэдгийг сайтар ярилцаж байгаад үе шаттайгаар соруулах хагалгаа явагдана. Хэрвээ нэг дор бүгдийг нь нэг дор соруулах юм бол хүний биеийн бодисын солилцооны хямрал гэж үүсэх аюултай. Мөн түүнчлэн үйлчлүүлэгчид өөрт нь өвдөлт зовиур үүсэх эрсдэтэй. Өөрийнхөөрөө хөдөлж чадахгүй байх зэрэг асуудал гарна. 
Харвин тайрах мэс ажилбарын тухайд хэдийн хэр хугацаанд үргэлжилдэг вэ? Мөн хагалгааны процесс хэрхэн явагддаг бол?
- Харвин тайрах хагалгаа хоёр янзаар хийгддэг. Хүйсний доогуур уу, хүйс зөөх үү гэж. Хүйс зөөх хагалгаа нь хүйсний дээгүүр тайраад хүйсийг нь дараа нь өөр газар зөөж байрлуулан хийгддэг гэсэн үг. Хугацааны хувьд үйлчлүүлэгчийн хагалгаа хийлгэж буй биеийн талбайгаа тодорхойлж байж хугацаа тодорхой болно. Түүнээс биш хагалгаа бүр хэдэн цаг болно гэсэн зүйл байхгүй. Аль болох нямбай хийж байж дараа нь жижигхэн сорив үлдээх ёстой. Пластик мэс засал учраас цэвэрхэн сорив үлдээхийн тулд оёдол дээр их уддаг. Дараа нь тухайн сорив нь ямар доогуур хувцас өмссөн далдлагддаг хэмжээний байх ёстой байдаг.
Хагалгааны үйл явцыг хагалгаа эхэлхээс өмнө хүндээ маш сайн тайлбарлаж өгдөг. Түүнчлэн хагалгаа эхлэхийн өмнө үйлчлүүлэгчийн энэхүү хагалгааг хийлгэхийг зөвшөөрсөн гарын үсгийг авах ёстой ба үүний дараа хагалгааны дизайн гаргана, хоорондоо ярилцана. Юун түрүүнд үйлчлүүлэгчийн санаа бодлыг сонсох ёстой. Тэгэж байж үйлчлүүлэгчийн хүссэн үр дүн гарна.
- Тэгэхээр хагас унтуулагатай ордог уу?
- Тийм. Хэрвээ үнэхээр том хэмжээтэй хагалгаа байвал бүтэн унтуулгатай ордог. Үүнийгээ бид мэдээгүйжүүлэлтийн эмчтэйгээ ярилцаж байж ерөнхий мэдээ алдуулах уу? Нугасаар мэдээ алдуулах уу гэдгийг ярилцдаг.
Хагалгааны дараа үйлчлүүлэгчид гарч болох ямар хүндрэл, эрсдэл байдаг вэ?
- Түрүүний хэлсэнчлэн бодисын солилцооны хямрал гарч болно. Түүнчлэн шарх сэдрэх, оёдол задрах асуудал гарч болно. Түүнчлэн клоёд сорив үүсэх асуудал бас гардаг. Энэ нь шарх эдгэсний дараа овойж товойж, тэлж эдгэх зэрэг гоо зүйн хувьд онцгүй соривжилттой болж эдгэдэг биеийн онцлогтой хүн байдаг. Тиймээс хагалгааны дараах гам барилт гэдэг зүйл чухал. Түүнчлэн шархны эдгэрэлтийг түргэсгэх дусал тариа хийлгэх зэрэг пластик мэс засал хийлгэсэн нь бол болчихлоо гэж ойлгож болохгүй. Эдгэрэлт маш чухал.
Хагалгааны дараах гам баримлтыг хэр хугацаанд барих вэ? Шархны 100 хувь бүрэн эдгэрэх хэр хугацаа шаардагдах вэ?
- Хагалгаа хийлгээгүй мэт сорив эдгэрэх хугацаа нь хамгийн багадаа 6 сар байдаг. Эхний нэг сарын хугацаанд гам барь гэж зөвлөдөг. Харин шархны эдгэрэлт гайгүй болсон эхний 7 хоногт оёдол авч, аппаратанд ордог. Энэ аппарат нь хагалгаагаар авч чадаагүй үлдсэн өөхийг хайлуулж, биеийн галбирыг илүү тодотгож өгдөг аппарат юм. Түүнчлэн аппаратанд орсны дараа хагалгааны оёдол наалдаж эдгэх процессыг түргэсгэж өгдөг. ,
Мөн түүнчлэн охид эмэгтэйчүүдийн буруу боддог зүйл нь өөхөө соруулчихсан учраас насан туршдаа ийм туранхайгаараа байна гэж ойлголдог. Хүний биеийн арьс сунаж агшдаг учраас дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны дэглэм алдагдал эргээд өөх хуримтлагдаж, арьс сунах боломжтой.
Харвин тайрах мэс ажилбарын дараа хэдийн хугацааны дараа жирэмслэх боломжтой байдаг вэ?
- Жирэмслэх тал дээр хугацаа зааж өгдөггүй. Хагалгаанд ороод 6 сарын дараа ч жирэмслэх боломжтой байдаг. Харин кесар хагалгаагаар төрж буй ээжүүдэд яагаад хугацаа зааж жирэмслэх талаар зөвлөдөг вэ гэхээр кесар хагалгаа нь олон давхарга арьс, мах, өөх зрэг хэвлийг бүрэн нээж хагалгаа хийн хүүхэд төрүүлнэ байгаа юм. Харин харвин тайрах хагалгаа нь арьс, арьсан доорх өөхийг тайрж байгаа учир өөр хоорондоо ялгаатай байдаг. Гэхдээ энэ хагалгаанд орох гэж ирж байгаа бүсгүйчүүдийн дахин төрөхгүй, эсвэл ойрын 4-5 жилд төрөхгүй гэж ирдэг.
Тэгэхээр нь ерөөсөө л үйлчлүүлэгчидтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй. Та хэзээ дахин хүүхэд төрүүлэе гэж бодож байна вэ, таны сарын тэмдэг ирсэн үү гээд сайтар асууж лавлахгүй бол магадгүй хагалгаа хийх явцад үр хөвөрлийн хугацаа явагдаж байхыг үгүйсгэхгүй гээд тэр бүх зүйлсийг төлөвлөж байж хагалгаа хийгдэнэ.
Энэ төрлийн хагалгааг дан ганц эмэгтэйчүүд биш, эрчүүд бас их хийлгэдэг гэж сонссон.
- Сүүлийн үед эрчүүд бас энэхүү хагалгааг хийлгэж байна. Эрчүүд хэвлийгээрээ таргалж байгаа нь эршүүд шинж чанараа алдаж байгаа гэсэн үг. Хэвлийн таргалалт нь өөрөө эмэгтэйчүүдийн шинж учраас тэр. Тэгэхээр хэвлийгээрээ таргалж буй нь эрчүүдийн тестостерон даавар нь буурч байгаа гэсэн үг. Энэ даавар нь эрэгтэй хүмүүсийг бяртай, хүчтэй, чадалтай байлгадаг даавар юм. Тийм учраас эрэгтэй хүмүүс хэвлийн таргалалттай болчихоороо дааврын дутагдалд орох тохиолдол байдаг. Даавар багасаж байгаагаа хэрхэн мэдэх вэ гэхээр унтаад байгаа мөртлөө л ядраад байгаатай нь шууд холбоотой ба хэвлий таргалж байгаа учраас эрчүүдийн бэлэг эрхтэн шигдэж орчихгээд байдаг.
Хэвлий тайрах мэс ажилбар ярьж байгаа юм чинь өөх соруулах мэс заслын талаар товчхон асууя гэж бодлоо. Өөх соруулах мэс засал нь хэзээнээс манай улсад хийгдэж эхэлсэн хагалгаа вэ?
- Өөхийг соруулаах хөх рүүгээ ч шахуулж болно. Мөн өгзөр рүүгээ ч шахуулж болно. Манай эмэгтэйчүүд бас шууд өөхөө соруулаал нүдэн дээр нарийхан гоолиг болно гэж төсөөлөөд байдаг. Энэ нь мэдээж хагалгаа учир хөхрөлт, хавдалт үүснэ. Хагалгааны дараах аппаратандаа орно, гам барих хугацаа өнгөрч байж мэдэгдэхүйц үр дүн харагдана.
Өөх шилжүүлэн суулгах хагалгаа ч мөн адил ийм процессоор үргэлжилнэ. Соруулсан өөхийг өөр хэсэг шахаж байгаа тохиолдолд өөхийн эдэнд байгаа эсүүд зарим нь үхэж, зарим нь үлдэнэ. Шахсан хэмжээгээрээ шууд томроод өөхлөөд товойно гэж байхгүй. Өөх учраас биед шимэгдэх нь шимэгдэнэ.
Өөх соруулах хагалгаа нь пластик мэс засал хөгжиж ирсэн цагаасаа л хийгдэж эхэлсэн. Цахим орчин хөгжиж байгаа энэ цаг үед хүмүүсийн бие биедээ зөвлөсөн зөвлөгөөнөөс харахад энэ нь сүүлд шинээр гарсан хагалгаа гэж ойлгогддог.
Сүүлийн үед өөх соруулах хагалгаатай холбоотой таагүй мэдээлэл ар араасаа гарч байна. Энэ нь яг юунаас болоод гараад байна вэ? Эмнэлэгээ буруу сонгоод байна уу, эсвэл хүний биеийнх нь онцлогоос болоод байна уу?
- Энэ хагалгааны эрсдэл хүндрэл дотор байдаг. Энэ нь өөх соруулах хагалгааны явцад жижиг жижиг судаснууд нь хагарснаас болоод эрсдэл болдог. Мөн түрүү хэлсэнчлэн өөхийг бүр их хэмжээтэй авснаас болоод бодисын солилцооны хямрал үүсэж огцом даралт нь унах асуудал үүсдэг. Үйлчлүүлэгчийн нэг хүсдэг зүйл нь аль болох өөхийг нь сайн аваад өг гэж хэлдэг. Энэ нь их хэмжээгээр авж болдог зүйл биш гэж хэлэхээр чадваргүй эмч гэх мэт ярих нь элбэг. Заа мөн нэг ороод л гоё болно гэж боддог бүсгүйчүүд байхад өөр үйлчлүүлэгчийн тухайд 2-3 орж байж өөрийнх нь хүссэн үр дүн гарч ирэх гэх мэт зүйлүүд бий. Харин үйлчлүүлэгч хэт их таргалалттай байх юм бол чадах хүртэл жингээ хасах гээд үзээрэй гэж эхний ээлжинд зөвлөдөг. Тэгэхээр хагалгаа хийж байгаа эмчээс шалтгаалах ур чадвар 20-30 хувь байлаа гэж үзэхэд үйлчлүүлэгч бүсгүйчүүдээс гарах хичээл зүтгэл 70-80 хувь байдаг.
Өөх соруулаад хэвийн амьдралдаа шилжих хугацаа бол их богино. Соруулчихаад шууд ажилдаа явж болно. Бүр их хэмжээтэй бол 1 хоног хэвтээд гарчихаж болно. Хүний бие дасгал хөдөлгөөн хийхгүй байж байгаад нэг хийхээрээ булардаг шиг өөх соруулах хагалгаа хийлгэсний дараа яг буларсан юм шиг л өвдөлт өгнө.
Харин хориглох зүйл нь эхний нэг сар тогтмол усанд орох, дасгал хөдөлгөөн хийх зэрэг шархыг гаднаас нь үрэх, шүүс гаргах хөдөлгөөнийг хязгаарлана. Түүнээс биш машин тэрэг барих, алхах зэрэг үйлдлүүдэд саадгүй.
Хагалгааны зүсэлт хэр орчим урт, гүн байдаг вэ?
- Зүсэлтийн талбай 0.5 урттайгаар ганцхан удаа зүсэлт хийгдэнэ. Гол талбайгаасаа шалтгаалаад 1-2 газар нь зүсэлт хийгдэнэ.
- Өөх соруулах хамгийн дээд хэмжээ нь хэд орчим гр байдаг юм бэ? Бас тухайн хүнээсээ шалтгаалах байх тэ.
- Өөхийг соруулахаас өмнө эхлээд өөх задлах уусмал хийлдэг. Тэрэнтэйгээ нийлээд 2литр орчим өөх соруулна. Түүнд нь хэд орчим ус орсон байна зэрэгээс хараад өөхнийхөө байдлыг харж байж үргэлжлүүлэн соруулах үгүйгээ шийддэг.
Эрэгтэйчүүдийн мэс заслыг эмч учраас нэг асуултыг асуухгүй өнгөрч болохгүй байна л даа. Энэ нь эрчүүд бэлэг эрхтэнээ томруулахын тулд элдэв янзын арга хэрэглэж байгаа гэж дуулсан. Тэгэхээр эмнэлгийн орчинд бэлэг эрхтэнийг томруулахын тулд ямар ямар аргуудыг хэрэглэдэг вэ?
- Энэ асуудлын талаар бид ярихгүй өнгөрч болохгүй байх /инээв/. Яагаад гэхээр цахим орчин хөгжихийн хэрээр мэдлэг мэдээлэлтэй байхгүй бол болохгүй. Тэгэхээр эхний удаад гадны биет гэдэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Энэ нь юу вэ гэхээр 90-ээд оноос эрчүүд бие биедээ вазилин гэх зүйлийг шахдаг болчихсон байсан. Уг нь бэлэг эрхтэн томруулах мэс ажилбар манайд хэзээний ороод эхэлчихсэн мэс ажилбар байтал түүнийг эмнэлгийн бус орчинд, эрүүл ахуйн ямар ч шаардлага хангаагүй зүйлийг хэн нэгний хөөргөж ярьсан үгэнд нь итгээд шахчихдаг. Үүний улмаас авхуулая гээд эрчүүд маш их ирж байна. Хийж болохгүй зүйлийшг нь хийчихсэн учраас үүнийг нь авахын тулд эр бэлгийн эсийн нөхөн сэргээх хагалгаагаар авна. Хагалгаа хийж байх явцад үнэхээр арьс нь хүрэлцэхгүй тохиолдолд хуйхнаас нь арьс авч байж нөхөж хийгдэнэ.
Мөн ийм зүйл хийлгээд өнөөхөө эмнэлэгт хандаад авхуулчихсан, ямар ч эрсдэл гараагүй өнгөрсөн хүмүүс байна. Эдгээр хүмүүс нь өмнөх шигээ арьсны хүрэлцээ байгаа мөртлөө хэмжээ нь жижигрэх, өмнө нь бүдүүн байсан бол бүр нарийсах явдал гарч болно. Үүн дээрээ харин нөхөн сэргээх хагалгаа буюу биомахны хагалгаа буюу өөхөөр том болгох мэс заслууд хийгдэнэ.
Харин ямар ч элдэв янзын зүйл шахуулаагүй эрүүл байгаа бэлэг эрхтэнд томруулах мэс засал бас хийгдэж болно. Үүнийг хийлгэлээ гээд тухайн хүнд ямар нэгэн эрсдэл байхгүй.
Тэгэхээр үүнийг томруулах мэс заслыг эмнэлгийн нөхцөл хэрхэн хийдэг вэ?
- Эхний ээлжинд тухайн хүнтэйгээ сайтар ярилцана. Томруулахын тухайд цагирага, колицо болон Т имплант зэрэг 3-4 арга байдаг. Цаашилбал, товруутай мөртлөө цагираган, товруугүй, биомах, өөхөөр томруулах мөн манай эмнэлгийн “SM” имплант гэж хүртэл байна. Бүх хагалгаа нь арьсан доогуур хийгдэж байгаа учир ямар ч эрсдэл байхгүй. Гол нь хэмжээгээ хэр том болгохоосоо шалтгаалаад өөрөөр байгаа юм.
Тэгэхээр ямар ч эрсдэл байхгүй учир цаашдаа насан туршдаа явж болно гэсэн үг үү?
- Тийм. Имплант гэдэг нь хамрын болон хөхний имплантай ялгаагүй. Харин өөх, биомах гээд байгаа нь хийлгэчихээд насан туршдаа ч явж болно. Яагаад гэхээр өөх, биомах нь хийлгэсний дараа бидний биеийн нэг хэсэг болчихсон байнаа л гэсэн үг юм. Заа мөн хүүхдүүд илүүдэл өөхөө соруулаад хөхөндөө шахуулж байгаатай адилхан эрчүүд ч мөн адил хэвлий хэсгийн өөхөө соруулчихаад бэлэг эрхтэн рүүгээ шахуулж болно нэг ёсондоо нэг сумаар хоёр туулай буудаж байнаа л гэж ойлгож болно. Дараагийн эрчүүдийн сонирхож байгаа хагалгаа нь биомах буюу хиймэл арьс гэдэг зүйл байна. Ямар ч хүний арьсны ДНХ-г устган тааруулж болдог. Тойргоосоо 3-4 см бүдүүн болдог учраас эрчүүдийн сэтгэл ханамж өндөр байдаг. Түүнийг нь бэлгийн хамтрагч нь болоод хүрээллийнх нь хүмүүс ч мэдэх боломжгүй хагалгаа юм.
Түрүүний хэлсэнчлэн эмнэлгээс гадуур шахуулсан зүйлийг нь авахдаа яаж авдаг юм бэ? Шингэн байдаг юмуу ямархуу байдалтай байдаг юм бэ? Заа мөн нөгөө шахуулсан зүйл нь эмэгтэй хүний биед нэвчих эрсдэл байдаг уу?
- Шахуулсан вазелин нь эрэгтэй хүний бэлэг эрхтэнд ороод арьсандаа нөлөө өгөөд арьстайгаа хамт хатуу болчихдог. Уян зөөлөн байсан арьсанд гадны биет хийчихээр яг ясанд хүрч байгаа юм шиг хатуу болчихдог. Гадуураа капсулан бүрхүүл үүсээд дотроо шингэн хэлбэртэйгээрээ байдаг. Энэ мэдээж эмэгтэй хүний бэлэг эрхтэн рүү орхоороо улайлт үүсгээд үрэвсүүлэх магадлалтай. Мөн бэлгийн харьцааны үед шахуулсан гадны биет нь задраад хамтрагчынх нь биерүү орох эрсдэл бий. Тийм учраас түүнийгээ эртхэн авхуулчих юм бол өөрт болон хамтрагчид нь эрүүл болно. Хагалгаа хийлгээ авхуулчихсан тохиолдолд ч эрсдэл үүсэж болно. Яагаад гэхээр арьсанд нөлөө өгчихсөн үед хагалгаа хийхэд нөлөө өгсөн үхжсэн арьс хоорондын эдгэрэлт өгөхгүй, оёдол задрах болон арьсны дутагдал гэх зүйл үүсэж болно.
Вазелин шахуулснаасаа болоод бэлэг эрхтэнээ авхуулж байсан хүн ч бий. Мөн тухайн эдийг арьсан доогуур шахах ёстой байтал их бие рүү ортол нь шахчихсан хүн ч ирж байсан. Тэгэхээр эрчүүд маань энэ талын мэдлэгтэй байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Эмнэлэгт ирээд асууж лавладаг шигээ гэрийн нөхцөлд энэ нь яг аюулгүй юмуу гэх зэрэг нэн түрүүнд мэдээлэлтэй болчих хэрэгтэй.
Үүнийг хийлгэчихсэн үед энгийн байх үе шигээ том байсаар байдаг уу?
- Энгийн үеийнхийгээ бодвол томорхоос гадна хөвчирсөн үед түүнээсээ ч илүү томроно.
Энэ төрлийн хагалгааг хийлгэх гэж ирж байгаа үйлчлүүлэгчид хэдээс хэд орчим насныхан байдаг вэ?
- Бүх насныхан буюу 22-оос дээш насныхан ирж байна. Бага насныхны хувьд хөвч тасдах хагалгааг хийлгүүлэхээр ирж байна.
Хөвч тасдах хагалгааг хийлгэснээр ямар өөрчлөлт гардаг вэ?
- Үүнийг өсвөр насанд нь хийлгэвэл бэлэг эрхтний өсөлт хөгжилд нөлөөтэй байдаг. Мөн энэ насныхан насны онцлогоосоо болоод эсрэг хүйстнээ сонирхож эхлэн, бэлгийн харьцаа гэж юу вэ, таашаалыг яаж авдаг вэ зэрэг бэлгийн боловсролын талаарх ойлголтын хувьд тааруу байснаасаа болоод БЗХӨ авах тохиолдол хамгийн их байдаг. Харин хөвч тасдах мэс ажилбар хийлгэснээр өвчин авах магадлал 80 хувь буурдаг. Яагаад гэхээр тэр хэсэг байнга ил гарч байгаа учраас. Түүнчлэн эмэгтэйчүүдийн умайн хөндийн үрэвсэл, хорт хавдраас шалтгаалж буй шалтгааны 80 орчим хувь эрчүүдийн бэлэг эрхтэний ариун цэврээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл өдөр бүрт тогтмол бэлэг эрхтнээ угааж байгаа хэдий ч эрчүүд бие засах тоолонд тэр бүр угааж чадахгүйгээс болоод шээсээр дамжинэ олон төрлийн нян вирус үржинэ, шүүрэл ялгарна гэх зэргээс болоод энэ маань цааш даамжирна.
Хөвч тасалдаг хагалгааг хийлгүүлсэн эрчүүдиг олон улсад их сайжаалтай хүлээж авдаг болчихсон. Учир нь өөртөө хайртай, цэвэрч нямбай залуу байна гэж дүгнэдэг болчихсон.
- Өсвөр насандаа хийлгэж амжаагүй эрчүүд үүнийг үзээд хийлгэе гэвэл болох болов уу?
- Болно. Хийлгэчихвэл л ариун цэвэр талдаа нямбай, элдэв өвчнөөс өөрийгөө хамгаалах процесс үргэлжилнэ. Харин бэлгийн бойжилт тал руугаа өсвөл үе буюу эд өсөж байх үеийнх шигээ биш болчихсон учраас томрох зүйл дээр нөлөөгүй л болчихно.
Өөр эрчүүдийн тухайд ямар хагалгаа хийгдэж байна вэ?
- Мөн өөр бэлэг эрхтэн урт болгох хагалгаа хийгдэж байна. Эрэгтэй хүний бэлэг эрхтэн харилцан адилгүй байдаг. Хүний биеийн шөрмөсөн холбоосоороо шигдсэн болон нааш гарч ирсэн зэрэг харилцан адилгүй. Шигдсэн бэлэг эрхтэн байвал тухайн шөрмөсөн холбоосыг нь таслах мэс ажилбар хийгдэнэ. Тэгснээр бэлэг эрхтэн илүү унжиж орж ирнэ. Мөн үүнтэйгээ хамт биомах, өөх зэрэг хийлгэвэл харагдах байдлаасаа ч тэр, өөрт нь тэр тааламжтай өөртөө итгэлтэй болдог.
Эдгэрэлтийн тухайд?
- Эрчүүдийн бэлэг эрхтэнд хийх хагалгааны тухайд эрсдэл байхгүй учир, нэг дор 2 3 мэс ажилбар ч хийлгэж болно. Энэ үед эдгэрэх процесс ч ялгаагүй явагдана. Эхний нэг сар гам барина.
Ярилцлагынхаа төгсгөлд энэ төрлийн мэс ажилбар сонирхож байгаа болон гадуур орчинд зохисгүй зүйл шахуулж буй хүмүүст хандаж хэлэхэд?
- Дан ганц өсвөр насныхан бус бүхий л насныхан энд байгаа. Дөч гарчихсан нь эрчүүд байна. Хамгийн гол нь эрчүүдийг нэг нэгэндээ битгий онгирч ярилцгаа гэж хэлмээр байна. Үнэхээр хэн нэг нь байгаа байдлаа үнэн зөвөөр нь ярьж байгаа бол битгий гоочилж хэлээрэй. Хүн бүрийн биеийн онцлог өөр байгаа шиг жижиг шодойтой ч хүн байж болно. Ямар ч шалтгаанаас үл хамааран нэгнээ битгий гоожилж доош хийгээрэй. Бие биедээ хайртай байя, хийж болохгүй зүйлийг битгий эмнэлгийн бус орчинд хийгээрэй.
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсэе
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан